Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнгөрсөн бямба гараг буюу 6 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн “Би гэртээ ирлээ” нэртэй Т-Батаар үлэг гүрвэлийн олдворын үзэсгэлэнг үзэж сонирхох иргэдийн цуваа  тасрахгүй байна.

Нээлтээ хийсэн эхний өдөр “Би гэртээ ирлээ” үзэсгэлэнг ойролцоогоор 10.536 үзэгч үзэж сонирхосон бол  2 дахь өдөр нь 18.000 гаруй үзэгч ирж сонирхосон гэсэн тоог “Үлэг гүрвэлийн төв музей”-н хамт олон хэлж байна.

Харин өнөөдөр 7 долоо хоногийн эхний өдөр буюу даваа гараг. Гэтэл ажлын өдрөөр ч гэсэн тус үзэсгэлэнг үзэж сонирхох  иргэдийн цуваа тасралгүй урт дарааллыг үүсгэсэн хэвээр байгаа бөгөөд 15:00 цагийн байдлаар 5000 гаруй гадна дотноос ирсэн иргэд,  жуулчид үзэж сонирхож байна.

“Үлэг гүрвэлийн төв музей”-н ажилчид үзэсгэлэнг зорин ирсэн үзэгчдийг дөч дөчөөр ээлжлэн оруулан гаргаж байгаа бөгөөд ажлын өдрөөр 10:00-20:00 цаг, амралтын өдрөөр 11:00-19:00 цагийн хооронд ажиллах юм.

Сэтгэгдэл