Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Дэлхий дахинаа Монгол Улсыг Эзэн Чингис хаанаас гадна олноо алдаршуулж бүтэн нэг жилийн турш дуулиан дагуулсан зүйл бол Тираннозавр батаар үлэг гүрвэлийн олдвор байсан юм. Тэрбээр эх орноосоо хууль бусаар хил дамжин гарсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлтэй, сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр эх нутагтаа эргэн ирж чадсан юм.

Харин өнөөдөр Өмнийн говиос олдсон 70 гаруй сая жилийн настай Тарбазаврус батаар үлэг гүрвэлийн олдвор болон түүнийг эх нутагтаа хэрхэн буцаж ирсэнийг өгүүлэх түүхэн бичиг баримт, фото зураг, бичлэгийг дэлгэн харуулсан Т-Батаар үлэг гүрвэлийн түр музейн нээлт Сүхбаатарын талбайд боллоо.

"Би гэртээ ирлээ" үзэсгэлэнгийн нээлтийн  ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён П.Цагаан, ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, дэд сайд М.Түмэнжаргал,  АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын бие төлөөлөгч ноён Кийт Спэйн нар оролцсон юм.

Нээлтийн ёслолд зориулж  "Монгол онгод" хамтлаг,  "Би гэртээ ирлээ" хэмээх шинэ уран бүтээлээ үзэгчдэд толилууллаа.

Ёслолын үйл ажиллагааг П.Цагаандарга нээж үг хэлсэн бөгөөд “Далан сая жилийн настай Т-Батаарыг эх нутагт нь авчрах үйл явц улс дамнасан, хууль зүй, олон улсын эрх зүй, дипломат харилцаа, хууль шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын сэтгүүл зүй, палеонтологийн эрдэмтдийн эв нэгдэл, тэдгээртэй зэрэгцээд танин мэдэхүйн хийгээд бусад олон олон сорилт, бэрхшээлтэйтулгарч байсан. Харин өнөөдөр бид түүх соёлынхоо хосгүй үнэт өвөө таньж мэддэг, бусдын гарт алдалгүй буцаан авч чаддаг, үүний тулд олон улсын хэмжээнд амжилттай үйл ажиллагаа явуулж чаддаг боллоо хэмээсэн юм.

Харин ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл музейн нээлтэд хүрэлцэн ирсэн бяцхан үзэгчдэд зориулж Т-Батаар хэрхэн эх нутагтаа ирээд үзэсгэлэн болж  байгаа талаар ойлгуулахын тулд Т-Батаараар үлгэр зохион ярьж өгсөн нь багачуудад их ойлгомжтой байсныг эцэг эхчүүд хэлж байлаа.

"Би гэртээ ирлээ" үзэсгэлэнг  9 дүгээр сарын 15-н хүртэл үзэгчдийн хүртээл болох бөгөөд энэ зургаадугаар сарыг дуустал бүх хүмүүст үнэ төлбөргүй үйлчилэх бөгөөд ирэх сараас эхлэн хүүхэд-500, том хүн-1000 төгрөгөөр үйлчлүүлж эхлэнэ.

Мөн энэ үеэр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн байгууллага, хүмүүсийг шагнаж урамшуулан, талархалын өргөмжлөл гардуулсан юм. Эдгээр байгууллагыг дурдвал:

Монголд тээвэрлэн авчрах ажлыг зохион байгуулсан "Туушин"ХХК, АНУ-аас МонголУлсадүнэ төлбөргүй тээвэрлэн авчирсан "Кореан эйр" ХХК, даатгалыг хариуцсан "Бодь даатгал" ХХК, Сүхбаатарын талбай дахь түр музейг барьсан "М-Ойл" ХХК, дотоод тохижилтыг хийсэн "Цэнхэр од" ХХК, харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж буй "Owl Security" ХХК-ийн хамт олонд тус тусөргөмжлөл гардуулав.

Харин Тираннозавр батаарыг эх оронд нь авчрахад хичээл зүтгэл гаргаж ажилласан палеонтологич М.Болорцэцэгийг "Алтан гадас" одонгоор шагнаж, урамшуулав.

М.Болорцэцэг нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2012 оны 5 сарын 20-ны өдөр дуудлагын худалдаагаар зарагдахаар зарлагдсан Тираннозавр батаар (Тарбозавр батаар)-ын олдворын тухай Херитейж Акшин компаний сурталчилгааны каталогиос судалж, энэхүү олдвор нь Монголынх мөн болох тухай шинжлэх ухааны анхны нотолгоог дэвшүүлсэнюм.

Мөн найман сарын турш АНУ-д үргэлжилсэн Тираннозавр батаарын хэргийн бүх шатанд шинжээч гэрчээр ажиллаж, уг олдворыг Монголоос гаралтай болохыг шинжлэх ухааны баримт, судалгаагаар нотлох, хэргийн явцад хуульчдыг нэмэлт мэдээллээр хангах, хэрэг ялалтанд хүрсний дараа  улсын бүртгэлд бүртгэж хүлээж авах, эх оронд нь буцаах үйл ажиллагаанд манлайлан оролцсон хүн юм.

Сэтгэгдэл