Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Герман улсын нийслэл Берлин хотноо 2013 оны 5 сарын 28-30-ны өдрүүдэд Олон улсын спортын сайд нарын 5 дугаар их хурал Интерконтиненталь зочид буудлын цогцолборт болж өнгөрлөө. Их хурлын үйл ажиллагаанд  дэлхийн 130 гаруй орны 500 орчим төлөөлөгчид, спортын сайд, удирдах ажилтанууд хүрэлцэн иржээ. Нээлтийн ёслолд  ХБНГУ-ын канцлер Ангела Меркел оролцон үг хэлэв. Хуралд ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Букова, ХБНГУ-ын дотоод хэргийн / спорт хариуцсан/ сайд Ханс Петер Фредрикс, НҮБ-ийн ЕНБДаргын биеийн тамир, спортын тусгай зөвлөх М.Лемке нарын хүндэт зочид оролцон илтгэл, мэдээлэл хийсэн байна. Энэхүү арга хэмжээг ОУ-ын биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний зөвлөл хамтран зохион байгуулжээ.

Монголын талаас их хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцон, зарим орны спортын сайд, дарга нартай ажил хэргийн уулзалт хийсэн байна.

Их хурлын үеэр 3 үндсэн бүлэг асуудлаар ярилжээ. Үүнд: шудрага бусаар харилцан тохиролцож ялагчийг эртнээс тодоруулсан тоглолтуудын эсрэг арга хэмжээ авах , хууль бусаар бооцоо тавин тоглох арга хэмжээг хэрхэн зогсоох, сэрээшийн эсрэг өргөн хүрээтэй  тэмцэл явуулах, спорт дах авилга хээл хахуулийг хязгаарлах, спортыг хүн төрөлхтний эв нэгдэл, харилцан ойлголцлыг хэрэглүүр болгон ашиглах асуудлыг эрчимжүүлэхийн төлөө ажиллах чиглэлээр ярилцсан юм. Хоёрдугаарт: Спортын салбарт бүх нийтийн эрх тэгш оролцоог нэмэгдүүлэх, спортоор дамжуулан  охид, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,  НҮБ-ийн хүний эрхийн конвенцийн заалтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд спортыг өргөнөөр ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн арга хэмжээнд оролцуулахыг дэмжихээр шийдвэрлэлээ. Эцэст нь БТС-ын тусгай хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэх, түүнд зориулсан хөрөнгө оруултыг нэмэгдүүлэх, хүн амын бие тамирын боловсрол, хөгжлийн сайжруулах арга хэмжээ авах, хүний хөгжил, хүмүүжилд спортын  үзүүлэх нөлөө, чухал ач холбогдолыг дээшлүүлэх, спортын төрлүүдэд стандартыг бий болгож, түүнд хяналт тавих чигэлэлээр ярилцсан юм.  

Энэ үеэр төлөөлөгчидөд Германы уран бүтээлчдийн “Алт” хэмээх спортын сэдвээр дагнан бүтээсэн киноны нээлтийг хийж, төлөөлөгчидийг Берлин хотын төв цэнгэлдэх хүрээлэн, спортын зарим барилга байгууламж, спортын байгууллагуудаар зочлуулах арга хэмжээ авчээ. Их хурлаас “Берлины тунхаг бичиг” баримтыг хэлэлцэн гаргасан байна. Энэхүү тунхаглалд ЮНЕСКО-гийн гишүүн 190 орны Засгийн газруудаас ирсэн, санал зөвлөмжийг нэгтгэн оруулжээ. Урьд нь энэхүү их хурлууд 1976 онд Францын Парис хотноо анх удаа зохиогдож байсан бол 1988 онд ЗХУ-ын Москва хот, 1999 онд Урагвай улсын Пунта дел Эсте хот, 2004 онд Грекийн Афин хотноо тус бүр амжилттай зохиогдож байлаа.  
 

Сэтгэгдэл