Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

     Өнөөдөр ССАЖЯаман дээр Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам болон  Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Монгол улсын иргэд, биеийн тамир, спортоор хичээллэгчдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Монголын үндэсний хурдан морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар үзэглэсэн юм.

    Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд нэгэн шинэ мэдээ дуулгасан юм. Энэ нь  2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дэлхийн адууны баярын өдөр бөгөөд Монголын морин спорт, уяачдын холбоо энэ жилээс эхлэн уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэдгээ хэллээ. Мөн энэ өдөр 3000 морьны уралдаан 10,000 морьтны жагсаал зохион байгуулж гиннесийн номд бүртгүүлэхээр зөвшөөрлөө аваад бэлтгэл ажилдаа орсон гэлээ.  

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

2.1 Санамж бичгийн зорилго

2.2 Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

2.2.1 Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”, “Биеийн тамир, спортын тухай хууль”, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны дүрэм болон Монголын хурдан морины уралдааны дүрэм, бусад эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

2.2.2 Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор зохион байгуулдаг хурдан морины уралдааныг төлөвлөх, хяналт тавих, зөвлөмж өгөх.

2.2.3 Монголын хурдан морины уралдааны дүрэм, журмыг боловсронгуй болгох.

2.2.4 Хурдан морь унаач хүүхдийн ур чадварыг сайжруулах, эрсдэлээс хамгаалах тогтоолцоог боловсронгуй болгох.

2.2.5 Хурдан морины бусад төрлийн уралдааныг Монголын уламжлалт наадмын уралдаанаас тусад нь авч үзэж эрх зүйн зохицуулалттай болох.

ХЭРЭГЖИЛТ 

3.1 Талууд энэхүү Санамж бичгийг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөөг боловсруулж батлан хэрэгжүүлнэ.

3.2 Энэхүү төлөвлөгөөнд санхүүгийн эх үүсвэрийг харилцан  зөвшилцсөний үндсэн дээр тусгана.

3.3 Яам дараах үүргийг хүлээнэ.

3.3.1 Үндэсний их баяр наадам, Монголын уламжлалт хурдан морины уралдаан болон уламжлалт бус хэлбэрийн хурдан морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

3.3.2 Санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан яам болон Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, төрийн бус байгууллагуудын хоорондын зохицуулалтыг хангаж ажиллах.

3.3.3 Соёл, Спорт, Аялал жуучлалын яам нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны үйл ажиллагаанд хууль дүрэм, журмын хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллана.

3.4 Холбоо дараах үүргийг хүлээнэ.

3.4.1 Монгол улсын 21 аймаг, 360 гаруй сум дахь өөрийн салбар холбоодоос мэдээлэл цуглуулж, монгол үндэсний морин уралдааны эрх зүйн зохицуулалт, уламжлалт бус аливаа хэлбэрийг хурдан морины уралдааныг хэрхэн боловсронгуй болгоход саналыг нь авах тэдэнд мэргэжлийн заавар зөвөлгөө өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих.

3.4.2  Үндэсний их баяр наадам, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг бүсийн уралдааныг өөрийн салбар холбоодоор дамжуулан зохион байгуулах, хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах.

3.4.3 Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо өөрийн салбар холбоодтой хамтран Улсын хэмжээнд зохион байгуулах, хурдан морины уралдааны жилийн төлөвлөгөөг батлах, хяналт тавих.

3.4.4 Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг боловсронгуй болгох.

3.4.5 Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2011 үндэсний стандартыг морин уралдаанд оролцож байгаа уяач, морины эзэн, унаач хүүхдүүдэд зөв ойлголтыг өгч, өмсүүлж  хэвшүүлэх.

Сэтгэгдэл