Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Монголын олимпийн боксын холбооны гишүүд болох боксын шигшээ багийн эмэгтэй тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тэд 2016 оны Бразилийнолимпийн цикл эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаанд эмэгтэй шигшээ багийг хариуцсан албан ёсны дасгалжуулагчгүйгээр ажилласан бөгөөд цаашид бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй байна гэдгээ тайлбарлалаа.

        Тиймээс дасгалжуулагч Л.Энхбаатар багшийг дасгалжуулагчаар ажиллуулж өгөхийг хүссэн юм.

      Дасгалжуулагч Л. Энхбаатар нь 2007 оноос хойш боксын эмэгтэй тамирчдыг бие даан нэгтгэж мэргэжлийн тамирчдын түвшинд шигшээ баг хэмээн бүрдүүлж, өрсөлдөгч тамирчдын техник, тактикийг, өндөр түвшинд судалж, тэдний эсрэг тоглох төлөвлөгөөг богино хугацаанд шийдэмгий боловсруулж өгдөг, боксын эмэгтэй тамирчдын онцлог, сэтгэл зүй, биеийн байдлыг нарийн мэдрэмжтэй мэдэрч чаддаг, олон улсын сонирхогчдын боксын холбооны 3 одтой цөөн монгол дасгалжуулагчдын нэг гэдгийг Ц.Оюунгэрэл сайдад хэллээ.

       Л. Энхбаатар багш 2003 оноос хойш эмэгтэй тамирчидтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 оноос эмэгтэй тамирчдыг нэгтгэн шигшээ баг бүрдүүлсэн. Энэ хугацаанд монголын олимпын боксын холбооны эмэгтэй багийн тамирчид:

       Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дугаар байрт 2 удаа шалгарч, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, багаараа 3 дугаар байранд орж, азийн наадмаас 1 мөнгөн медаль, азийн цом тэмцээнээс 1 мөнгө, 1 хүрэл медаль мөн олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэрээр мөн ОУХМ 6, Спортын мастер 10 тамирчин өөриин  гараар бэлдэн гаргасан байна.

Сэтгэгдэл