Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын Засгийн Газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын шагнал гардуулах, хаалтын ёслолын арга хэмжээ 2013 оны 05 сарын 20-ны өдөр Спортын төв ордноо 1500 гаруй оюутан залуучууд цуглаж ёслол төгөлдөр явагдаж өндөрлөлөө.

Хаалтын ёслолд наадмыг ЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, ССАЖ-ын дэд Сайд М.Түмэнжаргал, наадмын ЗБХ-ны дэд дарга, БШУ-ны дэд Сайд Б.Ургамалцэцэг, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх О.Энхтөр, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, СБТ-ийн захирал Б.Наранбаатар, ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуулийн ректор, захирал, багш, спортын холбоодын удирдлагууд болон бусад албаны хүмүүс уригдан оролцсон юм.

ЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл хаалтын ажиллагааны үеэр “их наадам өөрийн өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж оюутан залуучуудыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй байлгах, тэдний чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, 2013 оны Казаны “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчидаа сонгон шалгаруулах зэрэг зорилтоо амжилттай ханган биелүүлсэн” гэж Зохион байгуулах хороо үзэж байна гэдгийг цохон тэмдэглэн хэлжээ.

Универсиад наадам 2012-2013 оны хичээлийн жилд Монгол улсын их, дээд сургуулиуд дээр 3-н үе шаттайгаар амжилттай явагдаж наадмын бүх шатны тэмцээнүүдэд 100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд оролцсон байна.

Наадмын шигшээ тэмцээнүүд цана, тэшүүр, шатар, волейбол, сагсан бөмбөг, жудо, гандбол, бокс, заалны хөл бөмбөг, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, модон бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик гэсэн спортын 15-н төрлөөр 2013 оны 1 дүгээр сарын 25-наас 5 сарын 12-ны өдрийг хүртэл эх орон даяар амжилттай явагдсаж нийслэл, хөдөө орон нутгийн 62 их, дээд сургууль, коллежиудаас шалгарсан 2276 оюутан тамирчид өрсөлдөж, 176 дасгалжуулагч, багш удирдан, 263 шүүгч оролцжээ.

Наадмын нэгдсэн дүнг баг онооны системээр гаргахад

1.       Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль 44,5 оноогоор тэргүүн байранд,

2.      Н.Батбаяр захиралтай Шинжлэх ухаан технологийн их сургууль 54 оноогоор хоёрдугаар байранд,

3.      Б.Жадамбаа захиралтай Монгол улсын Боловсролын их сургууль 66 оноогоор гуравдугаар байранд,

4.      Хошууч генерал Я.Чойжамц захиралтай Батлан хамгаалахын их сургууль 72,5 оноогоор дөрөвдүгээр байранд,

5.      Гавьяат тамирчин Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль 98,5 оноогоор тавдугаар байранд,

6.      Т. Хэрүүга захиралтай Хөдөө аж ахуйн их сургууль 172,5 оноогоор зургаадугаар байранд тус тус эхний 6-н байрт шалгарч цом, медаль, өргөмжлөл 4,0-15,0 сая төгрөгний мөнгөн шагналыг хүлээн авчээ.   

ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч наадмыг хааж хэлэхдээ <Дэлхийн оюутан залуучуудын их баяр наадам, найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон “Универсиад” их наадам 2013 оны 7 сард  ОХУ-ын Казань хотноозохиогдох гэж байна. Бид Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмаас шалгарсаншилдэг оюутан тамирчидаа энэхүүнаадамд оролцуулахаар эртнээс бэлтгэл ажлаа хангаж, Казаний дэвжээнээс 6-7 медаль хүртэх, түүний дотор “Универсиад”-ын алтан медалийг эх орондоо авчирах зорилт тавьж байна> гэдгийг тодотгон хэлсэн юм. 

Универсиад наадам зөвхөн үндэсний хэмжээнд явагдаад зогсохгүй гадаад орнуудад суралцаж байгаа Монгол оюутан залуучуудын дунд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 3-н төрлөөр Москва хотноо 2013 оны 4 сарын 30-ний өдрөөс 5 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд “Европийн бүсийн оюутны спортын наадам”-д  20 багийн 322 тамирчин, Бээжин хотноо 2013 оны 4 сарын 26-28-ны өдрүүдэд “Азийн бүсийн оюутны спортын наадам”-д 5 улсын 176 тамирчин тус тус өрсөлдөж бүсийн наадмыг Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-д ЭСЯ-тай хамтран зохион байгуулжээ. 

Үе тэнгийн оюутан залуучуудаа төлөөлөн ХААИС-ийн “Хатан Туул” бүжгийн хамтлаг, СУИС-ийн урлагийн тоглолт, БХИС-ийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, ШУТИС, МУБИС-ийн аэробикийн тоглолт, ҮБТДС-ийн спортын үзүүлбэр, Мон-Алтиус БТДС-ийн бодибилдингийн үзүүлбэр зэрэг сайхан тоглолтуудыг өргөн барьжээ.

Түүнчлэн наадмын анхан шатны болоод шигшээ тэмцээнийг сайтар зохион байгуулан идэвхи санаачилгатай ажилласан Монголын жудо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын цанын холбоо зэрэг 4-н спортын шилдэг холбоодыг шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардуулсан юм.

Наадмыг ЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, ССАЖ-ын Дэд Сайд М.Түмэнжаргал, СБТ-ийн захирал Б.Наранбаатар нар ОХУ-ын Казань хотноо 2013 оны 7 дугаар сар 6-17-ны өдрүүдэд болох дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад их наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн ахлагч ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, “Универсиад-2011” оны  их наадмын мөнгөн медальт, ОУХМастер, ШУТИС-ийн оюутан Н.Баяраа нарт албан ёсоор гардуулж өгсөн юм. Монголын баг тамирчид “Казань-2013” наадамд спортын 15 төрлөөр 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор үндэсний “Универсиад” наадмаас эрхээ авсан ажээ.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл