Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн алба,Эрдэм шинжилгээ, судалгааны алба хамтран Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, сургалт, дасгалжуулалтын төлөвлөлтийн технологид шинэчлэл хийх зорилгоор “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” сэдэвт сургалт, семинар 2013 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Спортын бэлтгэлийн төвийн хурлын танхимд зохион байгуулагдана.
Энэ удаагийн “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” сэдэвт сургалт, семинарыг өндөр зэрэгтэй тамирчдыг дасгалжуулахад Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын өмнө тулгамдаад байгаа чухал сэдэв болох сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, спортын сэтгэл зүй, тамирчдын хоол хүнс зохицуулалт, дасгалжуулагч, тамирчдын ёс зүй зэрэг асуудлуудын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус сургалт, семинарт Үндэсний шигшээ багт хамаардаг спортын 17 төрлийн дасгалжуулагч нар оролцох ба сургалтыг спортын салбарын Шинжлэх ухааны доктор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, докторант, профессор, дэд профессор, магиструудын оролцоотойгоор явуулах боллоо.
ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН СУРГАЛТ, СЕМИНАРИЙН ХӨТӨЛБӨР
Зорилго: Үндэсний шигшээ багуудын дасгалжуулагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, сургалт, дасгалжуулалтын төлөвлөлтийн технологит шинэчлэл хийх.
Сэдэв: “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс”
Зохион байгуулагч:
ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн алба, Эрдэм шинжилгээ судалгааны алба.
Хугацаа, зохиогдох газар:
2013 оны 5 дугаар сарын 20-21 ны өдрүүдэдСпортын бэлтгэлийн төвийн хурлын тамхимд болно.
Оролцогчид:
Сургалт, семинарт Үндэсний шигшээ багийн спортын 17 төрлийн дасгалжуулагчид оролцоно.
Сургалт, семинарт:
Шинжлэх ухааны доктор (Sc.D; Ph.D), профессор болон магистр, докторантууд онолын хичээл заана.

   

Хичээлийн сэдэв

Хичээл заах багш

Эрдмийн зэрэг цол

Эрхэлдэг ажил

 

  1.

“Олимпийн цикл”-ийн    

       төлөвлөлт

Г.Лхагвасүрэн

МУ-ын гавъяат багш

ШУ-ны доктор (Sc.D),

 профессор

ҮБТДС-ийн

 захирал

   2.

“Спортын сэтгэл зүй”

Б.Ганзориг

Доктор (Ph.D)

 СБТ-ийн ЭШСА-ны   дарга

 3.

Өндөр зэрэглэлийн тамирчдын сургалт, дасгалжуулалтын тулгамдсан асууда

Ч.Зоригтбаатар

 Доктор (Ph.D), дэд профессор

Төрөлжсөн сургалттай БТС-ын дунд сургуулийн захирал

 4.

Өндөр зэрэглэлийн тамирчдын жилийн сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт

Р.Ганбаатар

Доктор (Ph.D),профессор

ТСБТСДС-ийн сургалтын

менежер

 5.

Эмэгтэй тамирчдын мезоциклийн төлөвлөлтийн онцлого

А.Басхүү

МУ-ын гавъяат дасгалжуулагч

Боловсрол судлалын магистр

ҮШБ-ийн Ерөнхий дасгалжуулагч

 6.

“ Энергийн систем”

Ч.Насанбат

МУ-ын гавъяат эмч

АУ-ны магистр

 САУА-ны

  дарга

 7.

Дасгалжуулагч, тамирчдын ёс зүй

 Ш. Долгор

ХУИС-ийн докторант

ЭШСА-ны мэргэжилтэн

 8.

Тамирчдын хоол хүнсний зохицуулалт

Ц.Анхтуяа

 

ЭШСА-ны мэргэжилтэн

Сэтгэгдэл