Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дарга асан С.Жаргалын санаачилгаар 1993 онд МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын тэмцээнийг Монголын гандболын холбоотой хамтран нийслэлийн 5-р сургуулийн спорт зааланд анх удаагаа зохион байгуулж байсан түүхтэй билээ. Тухайн үед МҮОНРТ-ийн 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж “Аяак” явуулын станцаар тэмцээнийг шууд дамжуулж, бичлэг хийн нэвтрүүлэг бэлтгэн гаргахаар болсон юм. Тэр цаг үеэс хойш жил бүр уламжлал болон явагдаж байгаа энэхүү тэмцээнд оролцогчдын тоо, тамирчдын амжилт, ур чадвар ахиж, гандболын спортыг сонирхогч хүүхэд залуучуудын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Энэ жилийн МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн 2013 оны 05 сарын 08-10-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо шинээр байгуулагдаад удаагүй байгаа спортын ордонд амжилттай явагдсан төдийгүй Төв аймгийн түүхт 90-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа спортын томоохон арга хэмжээ болсон юм.

Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 28 багийн 300 гаруй тамирчид 14-15, 16-17 гэсэн 2 насны ангилалд өрсөлдөж дүнгээ гаргажээ. Дараах багууд эхний 3-н байрт шалгарч УАШТ-ний медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.   

Охид /14-15 нас/

1.      Ч.Бадамрагчаа дасгалжуулачтай З.Энэрэл ахлагчтай “Хан-уул” дүүрэг

2.      Д.Галсанцэрэн дасгалжуулагчтай У.Саранзаяа ахлагчтай “Сэлэнгэ” баг

3.      Б.Батсайхан дасгалжуулагчтай П.Гэрэлсүрэн ахлагчтай “Дархан” баг

Хөвгүүд /14-15 нас/

1.      Б.Батсайхан дасгалжуулагчтай П.Баясгалан ахлагчтай “Дархан” баг

2.      Б.Ганцэцэг дасгалжуулагчтай Б.Буянтогтох ахлагчтай “Шинэ Монгол” сургууль

3.      Б.Бадамсэд дасгалжуулагчтай М.Баасанбат ахлагчтай “Хан-Уул” дүүрэг

Охид /16-17 нас/

1.      Б.Өсөхбаяр дасгалжуулачтай Г.Халиун ахлагчтай “Дархан” баг

2.      П.Мөнхнасан дасгалжуулагчтай Г.Оргилмаа ахлагчтай “Зүүнхараа” баг

3.      Э.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай О.Сүрэн ахлагчтай “Ирээдүй” баг

Хөвгүүд /16-17 нас/

1.      П.Мөнхнасан дасгалжуулагчтай Н.Энхзул ахлагчтай “Зүүнхараа” баг

2.      М.Лхагва-Очир дасгалжуулагчтай О.Отгон-Эрдэнэ ахлагчтай “Замын-Үүд” баг

3.      Ч.Энхтөр дасгалжуулагчтай Б.Баяржаргал ахлагчтай “Аварга” дунд сургууль

Байгууллагын нэгдсэн дүнгээр Б.Өсөхбаяр дасгалжуулагчтай “Дархан” баг, М.Лхагва-Очир дасгалжуулагчтай “Замын-Үүд” баг, А.Сонинцэцэг дасгалжуулагчтай “Хан-Уул” дүүрэг тус тус эхний 3-н байрт шалгарч медаль, өргөмжлөлийг гардан авлаа.

Өсвөр үеийн УАШТ-ний шилдэг тоглогчдыг шалгаруулсан ба өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Шилдэг хаалгачаар Хан-Уул дүүргийн тамирчин Б.Соёл, Дархан багийн тамирчин Н.Гандөл, СХД-ийн Ирээдүй багийн тамирчин Э.Уянга, СБД-ийн 1-р сургуулийн тамирчин М.Санчир, Шилдэг довтлогчоор Дархан багийн Т.Амаржаргал, Хан-Уул дүүргийн Д.Баясгалан, Дархан багийн Г.Халиун, Зүүнхараа багийн Ч.Бат-Эрдэнэ, Уран тоглогчоор Сэлэнгэ багийн Х.Сарангуа, Замын-Үүд багийн Б.Басрболд, ирээдүй багийн П.Жавзанпагма, Замын-Үүд багийн Б.Өнөрболд, Шилдэг дасгалжуулагчаар Замын-Үүд багийн М.Лхагва-Очир, Зүүнхараа багийн П.Мөнхнасан нар шалгарчээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МҮОНРТ-ийн сэтгүүлч, МГХ-ны УЗ-ын гишүүн Б.Нацагдорж, Төв аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, Төв аймгийн БТСГ-ийн ахлах дасгалжуулагч н.Алтанхуяг нарын албаны хүмүүс оролцож баг тамирчдад шагнал гардуулсан байна. Төв аймгийн ЗДТГ-аас Монголын гандболын холбоо болон МҮОНРТ-ийн хамт олонд аймгийн Засаг Даргын өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардуулжээ.        

Энэхүү тэмцээн нь гандболын спортоор хичээллэгч хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг нэгэн томоохон арга хэмжээ төдийгүй МҮОНРТ-ийн хамт олон тэмцээнд оролцогч тамирчиддаа үргэлж талархаж явдагаа илэрхийлдэг юм. 

Анх МҮОНРТ-ийн нэрэмжит гандболын өсвөр үеийн УАШТ-нд тамирчнаар оролцож байсан А.Сонинцэцэг өнөөдөр гандболын спортын дасгалжуулагчаар ажиллаж тус тэмцээнд тамирчин бэлтгэн оролцуулдаг болсон ийм үе уламжлалтай, эргэх холбоотой сайхан тэмцээн болдог юм.   

             

 

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО

Сэтгэгдэл