Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадмын отгон төрөл болох хөнгөн атлетикийн тэмцээн 5  сарын 10-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 12 их, дээд сургуулийн 200 орчим тамирчид өрсөлдөж байгаа юм.

Тэмцээн эмэгтэй, эрэгтэй 100 м, 200 м, 400 м, 800 м, 1500 м, 5000 м, 10000 м,  4х100м, 4х400м буухиа гүйлт, уртын харайлт, 3-ын харайлт, бөөрөнцөг түлхэлтийн төрлүүдээр явагдаж аваргууд тодорсон байна.

Универсиад наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцсон тамирчдаас эмэгтэй 100м –ийн зайд МУИС-ийн оюутан Б.Тунгалаг 12,16 сек-р спортын мастер, Мон-Алтиус БТДС-ийн оюутан Б.Дунгаамаа 12,38 сек-ээр дэд мастерын болзлыг ханган сайхан амжилт үзүүлжээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр С.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай ҮБТДС, А.Амгалан дасгалжуулагчтай МУБИС, О.Гантулга дасгалжуулагчтай БХИС тус тус эхний 3-н байрт шалгарч их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын сүүлийн төрөл ийнхүү өндөрлөж, наадмын хаалтын ажиллагаа 5 сарын 20-ны өдөр Спортын төв ордноо болох юм.

100 м /эмэгтэй/

1.      Б.Тунгалаг - МУИС /12,16 сек/

2.      Б.Дунгаамаа - Мон-Алтиус БТДС /12,38 сек/

3.      М.Анударь - ШУТИС /12,56 сек/

100 м /эрэгтэй/

1.      Б.Ачитбилэг - ХААИС /10,55 сек/

2.      Г.Шижирбаатар – ҮБТДС /10,74 сек/

3.      Т.Цэнд – МУБИС /10,95 сек/

400 м /эмэгтэй/

1.      Б.Мөнгөнтуяа – ХСИС /58,62 сек/

2.      Э.Сарангуа – БХИС /1,00,29 мин/

3.      З.Ганхишиг – ҮБТДС /1,02,00 мин/ 

400 м /эрэгтэй/

1.      А.Бахыт – ҮБТДС /51,16 сек/

2.      А.Ахыт – Аварга ДС /51,26 сек/

3.      С.Мөнхсайхан – ШУТИС /51,47 сек/

1500 м /эмэгтэй/

1.      Ч.Шинэцэцэг – Мон-Алтиус БТДС /4,44,60 мин/

2.      Ц.Балжинням – ҮБТДС /5,06,90 мин/

3.      Б.Долгормаа – ҮБТДС /5,13,14 мин/

1500 м /эрэгтэй/

1.      Н.Мөнхбаяр – ҮБТДС /4,00,43 мин/

2.      Г.Одхүү – ҮБТДС /4,01,98 мин/

3.      Б.Суваргасайхан – МУИС /4,04,22 мин/ 

10000 м /эмэгтэй/

1.      Ц.Санжидмаа – Мон-Алтиус /39,55,63 мин/

2.      Д.Бадамхатан – МУИС /40,07,97 мин/

3.      Г.Хишигсайхан – БХИС /40,35,57 мин/

10000 м /эрэгтэй/

1.      Ц.Бямбажав – ҮБТДС /31,25,58 мин/

2.      Д.Гантулга – Аварга ДС /31,52,18 мин/

3.      Л.Лхагва – БХИС /33,00,81 мин/

Бөөрөнцөг түлхэлт /эмэгтэй/

1.      Б.Дулмаа – Мон-Алтиус БТДС /11,51/

2.      М.Чимэдлхам – МУБИС /10,41/

3.      Э.Нандин-Эрдэнэ – Мон-Алтиус БТДС /9,26/

Бөөрөнцөг түлхэлт /эрэгтэй/

1.      Н.Энхгэрэл – БХИС /13/

2.      Б.Дарамбазар – ШУТИС /12,65/

3.      А.Ананд – МУБИС /12,46/

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл