Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Олон улсын спортын барилга байгууламжийн холбоо, Монголын спортын барилга байгууламжийн холбоодууд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичгийг үйлдэж, гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт ССАЖЯамыг төлөөлж ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Олон улсын спорт, чөлөөт цагийн барилга байгууламжийн холбоог төлөөлж тус холбооны дэд ерөнхийлөгч Таказуми Фукуока нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Монгол улсын иргэд, биеийн тамир, спортоор хичээллэгсдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үндэсний аж ахуйн нэгжүүдийн спортын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах болон барих чадамжийг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд оршиж байгаа юм.
Талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана.
- Монгол Улсад Спортын барилга байгууламжийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;
- Спортын барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах зөвлөмж өгөх;
- Спортын барилга байгууламжийн стандартуудыг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
- Спортын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхэд туслалцаа үзүүлэх юм.

Сэтгэгдэл