Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Өнөөдөр Монголын тал Т-батаарыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газрын агуулахаас Нью-Йоркийн Сурраундарт компаний байр руу ачуулж баглаа боодлын ажлыг албан ёсоор эхлүүлжээ.
     Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэг нарийн материалын баглаа боодлоор мэргэшсэн, тусгай хамгаалалттай агуулах бүхий хувийн компани бөгөөд энэхүү компаниар АНУ-ын томоохон музей болон төрийн байгууллагууд тогтмол үйлчлүүлдэг байна.
      Сурраундарт компани Т-батаарын баглаа боодлыг 5 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар өндөр ачаалалтай ажиллаж байна. Баглаа боодлын ажлын явц, тээвэрлэлтийн үед Т-батаарыг Бодь Даатгал компани хариуцан ажиллаж байгаа юм.
     Сурраундарт баглааг хийж дуусмагц Т-батаарыг Туушин компани хүлээн авч Монгол руу тээвэрлэх бичиг баримтыг бүрдүүлж эхлэх юм. Харин Туушин компаний байнгын хамтрагч Кореан Эйр компани Т-батаарыг үнэ төлбөргүй тээвэрлэх болно гэдгээ нэгэнт зарлаад байгаа билээ.

 

тайлбар: Сурраундарт компаний байранд Т-батаарт баглаа боодол хийж эхэлсэн байдал
 

Сэтгэгдэл