Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

        2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нью-Йоркийн Манхаттан зочид буудалд АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн Хяналтын Газар (ЦГХГ) Монголын говиос олдож Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар хил нэвтэрч худалдаалагдах гэж байсан Тиранозаврус Батаар-ын (Батаар) хэлхээ ясыг Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

      Батаарыг Манхаттанд болсон дуудлага худалдаанд 1.05 сая Ам доллараар зарагдсаны дараа АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн Хяналтын Газрын харъяа Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн тусгай ажилчид Флоридад хураан авсан юм.
Энэхүү соёлын өмчийг Монгол Улсад буцаан өгч байгаа нь Нью-Йоркийн Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн болон Нью-Йоркийн Өмнөд Дүүргийн АНУ-ын Өмгөөлөгчийн Албан Газрын явуулсан мөрдөн байцаалтын чухал мөч байсан юм.
          Батаарыг эх орон руу нь үдэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд хатагтай Ц.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга ноён П.Цагаан, АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн Хяналтын Газрын Дарга Жонн Мортон болон Нью Йоркийн Өмнөд Дүүргийн АНУ-ын Өмгөөлөгч Прийт Бхарара нар удирдан зохион байгуулж, үг хэлсэн юм. 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: 

“Монгол Улсын иргэд, Нью-Йорк, Флорида, Калифорниа, Охаио болон Виоминг дахь АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн Хяналтын Газрын харъяа Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн тусгай ажилчдын хичээл зүтгэл, ур чадвар Монгол Улсын Мөрдөн Байцаах Газрын болон Эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран сайн ажилласанд талархаж байгаатай санал нэгдэж байна. Би Нью-Йоркийн Өмнөд Дүүргийн АНУ-ын Өмгөөлөгчийн Албан Газрын гаргасан бүх хичээл зүтгэл, тэргүүлэх арга ухаанд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Энэхүү ажиллагаанд гар бие оролцсон Сээр Нуруутан Амьтны Палентологийн Нийгэмлэг, хуульчид, шүүгчид болон сайн дурын ажилчдыг мөн адил сайшаамаар байна. Хэдий манай хоёр улс маш хол оршдог боловч бид шударга байдлын төлөө нэгэн тэмүүлэлтэй, соёлын өвийг хууль бус хил нэвтрүүлэхийг төгсгөл болгохыг зорьж байна.
       АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн илрүүлсэн Батаарын бүрэн шахуу хэлхээ яс болон бусад хэд хэдэн динозаврын чулуужсан олдворуудыг 2005-2012 оны хооронд зөвшөөрөлгүй олдворлоод Монгол Улсаас хууль бусаар хил гаргасан. Тиранозаврус батаар-ыг анх 1953 онд Орос Улсын палентологич Евгений Александрович Малийв илрүүлээд Тарбозавр батаар гэж нэрлэсэн бөгөөд энэ нь дунджаар 70-д сая жилийн өмнө Кретейшисийн эрин үеийн төгсгөлд Монгол Улсын нутагт амьдарч байсан махчин динозавр юм.
       Батаарын чулуужсан олдвор нь маш өвөрмөц өнгөтэй бөгөөд үүнийг анх 1946 онд Зөвлөлт-Монголын хамтарсан шинжилгээний анги Өмнөговь нутаг дахь Говь цөлөөс олжээ.
        Палентологийн бүх олдворууд нь улсын өмч бөгөөд үндэсний үнэт соёлын өв юм гэсэн Монгол Улсын хууль нь 100 орчим жил тогтвортой үйлчилж байна. 1924 оноос хойш Монгол Улсын Засгийн Газар нь соёлын ач холбогдолтой зүйлүүдийг тухайлбал динозаврын үлдэгдэлийг хувийн болон төрийн бус байдлаар эзэмшихийг хориглосон бөгөөд улсаас гаргахыг хууль бус болгосон.
         2012 оны 5-р сарын 19-ний өдөр Нью Йорк дахь АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн тусгай ажилчид АНУ-ын Мужын Газраас 2012 оны 5-р сарын 20-ны өдөр Нью-Йорк хотод Монгол Улсаас гаралтай Батаарын хэлхээ ясны дуудлага худалдаа болох гэж байгаа талаарх мэдээллийг авсан.
         Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь тухайн хэлхээ ясыг худалдахаас урьдчилан сэргийлэх тал дээр тусламж хүссэн ба Техасаас хувийн өмгөөлөгч хөлсөлсөн юм.
       Тэрхүү өмгөөлөгч нь Далласын Тойргын Шүүхээс Батаарын хэлхээ ясыг худалдаалахыг түр хориглосон захирамж авсан байна. Харин Техасын Хэритэж Дуудлага Худалдаа, ХХК, нь мужын шүүхийн шийдвэрээс үл хамааран 2012 оны 5-р сарын 20-ний өдөр Батаарын хэлхээ ясыг худалдаанд оруулан 1.05 сая Ам доллараар заржээ. Хэдий тийм боловч энэхүү худалдаа нь Монгол Улсын Засгийн Газрын төлөө тогтоосон шүүхийн ямарваа нэгэн шийдвэртэй хамааралтай байжээ.
      Иргэний алдагдал болон гэмт хэргийн гомдолын дагуу бүх мэдээлэл, цагаатгалын гэрээ болон бусад хуулийн албан бичгүүдийг Манхаттаны холбооны шүүхэд үүсгэв:
       2010 оны 3-р сарын 27-ны өдөр Батаарын хэлхээ ясыг Англи Улсаас Америкийн Нэгдсэн Улс руу оруулжээ. Гаалийн нэвтрүүлсэн хуудас нь хэд хэдэн буруу мэдээлэл агуулсан байна.
Нэгдүгээрт, Батаарын хэлхээ ясны гарал нь Англи Улс гэж алдаатай мэдэгдсэн бөгөөд зарим палентологичидийн хэлснээр Тиранозаврус Батаарууд нь зөвхөн Монгол Улсад сэргээгдсээр ирсэн.
Хоёрдугаарт, Батаарын хэлхээ ясны үнийг гаалийн нэвтрүүлэх хуудас дээр маш доогуур үнэлсэн байв. Нэвтрүүлэх хуудас дээр 15,000 Ам доллар гэж мэдэгдсэн боловч 2012 оны дуудлага худалдааны үнийн жагсаалт дээр 950,000 – 1,500,000 Ам доллар. Харин уг хэлхээ ясны худалдаалагдсан үнэ нь 1,052,500 Ам доллар байсан.
Эцэст нь, Батаарын хэлхээ ясыг гаалийн нэвтрүүлэх хуудас дээр хоёр том хэвлээр явагчийн хэлбэргүй толгойн чулуужсан олдвор, зургаан хайрцаг эвдэрсэн ясны чулуужсан олдвор, гурван хэвлээр явагчийн хэлбэргүй чулуужсан олдвор, нэг гүрвэлийн чулуужсан олдвор, гурван хэвлээр явагчийн хэлбэргүй чулуужсан олдвор мөн нэг хэвлээр явагчийн гавлын ясны чулуужсан олдвор хэмээн буруугаар тайлбарласан.

       2012 оны 5-р сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью Йоркийн Өмнөд Дүүргийн АНУ-ын Өмгөөлөгчийн Албан Газарт (НЙӨД) Монгол Улсын соёлын өвийн энэхүү ховор үндэсний баялаг Тиранозаврус батаарыг хадгалахад тусламж хүссэн албан ёсны захиа илгээсэн.
     2012 оны 6-р сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр Тиранозаврус батаард мэргэшсэн хэсэг палентологичид Батаарын хэлхээ ясыг шинжлэн 1995-2005 оны хооронд Монгол Улсын Говь цөлийн баруун хэсгээс малтаж гаргасан Тиранозаврус батаарын хэлхээ яс мөн байна хэмээн дүгнэлт гаргасан.
      2012 оны 6-р сарын 18-ний өдөр Нью Йоркийн Өмнөд Дүүрэг нь Батаарын хэлхээ ясны эзэмшлийг шилжүүлэх зарга үүсгэсэн бөгөөд Дүүргийн Шүүх нь ДАБМБХ-ийг Батаарын хэлхээ ясыг хураан авах эрх бүхий тушаал гаргажээ.
       2012 оны 9-р сарын 24-ний өдөр Нью Йоркийн Өмнөд Дүүргийн нь урьдний палентологчидын дүгнэлт болон нэмэлт палентологчидтой хамтаран гаргасан дүгнэлттэй, өөрчлөлт орсон бүхий эзэмшлийг шилжүүлэх зарга үүсгэсэн байна. Нэмэлт дүгнэлт нь яг уг өнгөтэй Батаарын хэлхээ яс нь Монгол Улсаас эргэлзээгүй гаралтай гэсэн эцсийн тодорхойлолт гаргажээ.
      2012 оны 10-р сарын 17-ны өдөр Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн тусгай ажилчид Батаарын хэлхээ ясыг нэвтрүүлсэн Флорида мужын Гэйнисвил хотын Эрик Прокопийг хууль бус барааг зөвшөөрөлгүй оруулсан хуйвалдаан хийсэн, хулгайлагдсан хөрөнгийг эзэмшисэн, худал мэдүүлэг өгсөн, АНУ руу хууль бусаар бараа оруулсан болон муж хооронд хулгайлагдсан барааг зарсан хэргээр баривчилсан. Эрик Прокопи буюу өөрийнх нь дууддагаар “худалдааны палентологичийг” АНУ руу хууль бусаар Батаар болон бусад динозаврын чулуужсан олдворыг оруулсанаас болж үүссэн хариуцлагын дагуу баривчилсан.
       Түүнийг баривчилсан өдрөөс тун удалгүй, 2012 оны 12-р сарын 27-ны өдөр Прокопи нь олон тооны динозаврын чулуужсан үлдэгдлийг төрөлх нутгаас нь зөвшөөрөлгүй гарган хууль бусаар АНУ руу оруулсандаа буруугаа хүлээсэн. Прокопи Батаарын хэлхээ ясны эзэмшлийг хураахыг зөвшөөрсөн нь түүний буруугаа хүлээхэд тохиролцсон гэрээний хэсэг байв. Прокопи нь өөрийн эзэмшилд байдаг боловч Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн тусгай ажилчдын хураан авсан хоёр дахь Тиранозаврус батаарын бүрэн шахуу хэлхээ яс, Сауролофусын болон Овирапторын хэлхээ ясны эзэмшлийг хураахыг зөвшөөрчээ. Мөн тэрээр ашиг сонирхол байгаа, Англи Улсад буй гурав дахь Тиранозаврус батаарын хэлхээ ясыг орхихыг зөвшөөрөв.
       2013 оны 2-р сарын 14-ний өдөр АНУ-ын Тойргын Шүүгч П.Кэвин Кастел Батаарын хэлхээ ясыг Монгол Улс руу буцаахын тулд АНУ-д шилжүүлэх шүүхийн шийдвэр гаргав.

Ноён П.Цагаан хэлэхдээ: 
“Жил гаруй үргэлжилсэн хуулийн, шүүхийн адал явдал болон Дэлхий даяар нийтлэгдсэн, Тарбозавр батаар нь гэр болсон Монгол Улсдаа яахын аргагүй “БААТАР” динозавр боллоо.
Бид батаарыг Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсээс хүлээн авч байгаадаа маш их сэтгэл догдолж байна. Мөн энэхүү мөчийг биелүүлэхэд тусалсан бүх байгууллага болон хувь хүмүүст талархсанаа илэрхийлье.”

        Энэхүү соёлын хөрөнгийг Монгол Улс руу буцааж байгаа нь Нью-Йорк, Жаксонвил, Лос Анжелес, Каспер, Кливландын Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн, Нью Йоркийн Өмнөд Дүүргийн АНУ-ын Өмгөөлөгчийн Албан Газар, Монгол Улсын Мөрдөн Байцаах Газар болон Монгол Улсын Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газрын хамтран явуулсан мөрдөн байцаалтын онцлох мөч, үр дүн юм. Вашингтоны ИНТЕРПОЛ энэхүү мөрдөн байцаалтад хувь нэмэр оруулсан.
        Эзэмшлийг цуцлах ажиллагааг Нью-Йоркийн Өмнөд Дүүргийн АНУ-ын Өмгөөлөгчийн Албан Газрын харъяа Хөрөнгө Цуцлах Хэсэг удирдан явуулсан юм. АНУ-ын Туслах Өмгөөлөгч Шарон Коэн Левин болон Мартин С.Бэлл нар уг заргыг хариуцан ажилласан. Гэмт хэргийн асуудлыг Цогц Залилангийн Хэсэг хариуцав. Мартин С.Бэлл нь нэхэмжлэл гаргахыг хариуцав.
         Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтэс нь хулгайд алдагдсан соёлын хөрөнгийг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, хууль бусаар нэвтрүүлсэн, түүнийг тараан худалдаалсан гэх зүйлүүд бүхий гэмт хэргийн мөрдөн байцаалтыг удирдан явуулжээ.
Олон Улсын Харилцааны Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн нь 48-н улс дахь 75 албан салбараар дамжуулан гадаад улсын засгийн газруудтай хамтран мөрдөн байцаалтыг боломжоороо хийдэг.
       Харилцааны Дотоодын Аюулгүй Байдлын Мөрдөн Байцаах Хэлтсийн мэргэжилийн тусгай ажилчид нь дотоодын болон олон улсын албан газарт хувиарлагдсан ба засгийн газар, агентлагуудтай хамтран соёлын эртний өвийг хамгаалан ажилладаг. Мөн тэд зах зээлд худалдаалагдах гэж байгаа болон хулгайлагдсан соёлын өв, уран зургийг буцаан авах тал дээр хууль хяналтын байгуулагуудад сургалт явуулдаг юм.
       2007 оноос хойш нийт 6600 гаруй түүхийн болон соёлын эд зүйлс 24 улс руу буцаагдсан байна. Тухайлбал: Франц, Герман, Голланд болон Австрийн уран зургууд, Итали болон Перугийн 15-18-р зууны үеийн гар бичмэлүүд Хятад, Камбод болон Иракийн соёлын эд зүйлс юм.

Сэтгэгдэл