Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ОХУ-ын нийслэл Москва хотын “ЦСКА” спорт цогцолборт 4 сарын 30-ны өдрөөс эхлэн явагдаж байгаа Европын орнуудад суралцаж байгаа Монгол оюутан залуучуудын спортын наадмын аваргууд тодорсоор байна.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолоолр явагдаж байгаа Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД” III их наадмын Европын бүсийн тэмцээнд 30 гаруй багийн 350 орчим тамирчид шатар, ширээний теннис, сагсан бөмбөг гэсэн спортын 3 төрлөөр өөрсдийн оюун ухаан, хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Наадмын шатрын төрөлд нийт эрэгтэй 26, эмэгтэй 11 тамирчид оролцож медалийн эзэд тодорчээ. Шатрын төрөлд эмэгтэйчүүдээс алтан медалийг РГУФКСМиТ оюутан, олон улсын хэмжээний мастер А.Энхтуул, мөнгөн медалийг Ростов-на Дону хотын ДГТУ оюутан А.Батцэцэг, хүрэл медалийг РУДН оюутан Б.Төгөлдөр тус тус хүртэж мөнгөн шагнал, өргөмжлөлөө гардан авлаа.

Европын бүсийн наадмын ширээний теннисний төрөлд нийт эрэгтэй 20 , эмэгтэй 13 тамирчид оролцлоо. Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Томскийн багшийн их сургуулийн оюутан Б.Батчимэг, УБТЗ-ын оюутан Д.Мөнхтуяа, УБТЗ-ын оюутан Д.Урангоо нар эхний 3-н байрт шалгарч их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.

 

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл