Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол тууль үндэсний хөтөлбөрийн хүрээнд ССАЖЯамны ивээл дор Алтайн урианхайчуудын тууль хайлах үеийн ёс заншил сэдвээр Ховд аймаг дах дуу дүрс бичлэгийн “Төгөлдөр” студид бүтээсэн “Алтайн эзний дуудлага” хоёр ангит баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.
“Алтайн эзний дуудлага” киноны нээлт  2013 оны 05 сарын 02 нд Улаанбаатар хотод Улсын филармонийн байранд болно.
Монголчууд хэдэн мянган жилийн тэртээгээс хүн байгалийн ид шидийг мэдэрч, алтан нарандаа цацал өргөн, хангай дэлхийгээ аргадан тууль хайлан зам мөрөө цайлгаж ирсэн түүхтэй.


Монгол угсаатны нэгэн хэсэг Урианхайчуудаас Алтайн урианхай нар өвөрмөц дэг соёлоороо тод ялгардаг.
Тууль хайлах нь Алтайн урианхайд уран сайхны хэрэгцээ гэхээсээ илүүтэйгээр аж амьдралын нэгэн хэсэг байсаар ирсэн бөгөөд ард олны итгэл бишрэлийн үүднээс туульчийг урин залж тууль хайлуулдаг.
Хэдэн мянган мөр шүлгээс бүтэх агуу туулийг хайлахад Алтайн эзэн лус савдгууд тусласаар ирсэн гэж итгэдэг тул Алтайн урианхайчууд туульчийг Алтайн эзний элч нар гэж үзсээр ирсэн тухай болон тууль хайлах өвөрмөц дэг соёл өнөөг хүртэл уламжлагдан ирсэн,туульч нь байгалиас заяасан төрмөл байдаг гэдгийг уг кинонд харуулахыг зорьсон байна.
Алтайн урианхайн баатарлаг тууль нь Алтайн эзэнтэй холбоотой Алтайн эзний таалал ажээ.

Киног бүтээсэн: Санаачлагч :Ховд аймаг дахь дуу дүрс бичлэгийн Төгөлдөр студийн захирал хөгжмийн зохиолч МУСТА Б.Хүрэлбаатар,багш Ц.Оюунчимэг
Уг киноны зохиолыг Ховд их сургуулийн багш түүхийн ухааны доктор урианхай судлаач М.Ганболд
Ерөнхий найруулагч Сэмүүн студийн захирал Б.Баяр
Зураглаач Л.УуганбаярТөгөлдөр студи
Б.БаярсайханСэмүүн студи Найруулагч Б.Баяр
Киноны дэлгэрэнгүй мэдээллийг 93061274,93061275,99110917-с лавлана уу.
 

Сэтгэгдэл