Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын Азийн бүсийн тэмцээн 4 сарын 27-28-ны өдрүүдэд Бээжин хотноо Биеийн тамирын их сургууль дээр 2 өдрийн туршид амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд БНХАУ-ын дөрвөн хот, БНАСАУ, БНСУ, Япон, Тайвань, Сингапур улсуудад суралцаж байгаа 170 гаруй Монгол оюутан залуучууд өрсөлдсөн юм. Тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3-н төрлөөр явагдаж дүнгээ гаргажээ.

Шатар:
Эрэгтэй
1. Ц.Билгүүн /БНСУ/
2. Ц.Отгонбат /БНСУ/
3. Л.Баярмагнай /Хөх хот/
Эмэгтэй
1. Э.Ишигням /Хөх хот/
2. Т.Билгүүн /Хөх хот/
3. Э.Мандухай /Шанхай/

Ширээний теннис:
Эмэгтэй ганцаарчилсан
1. Б.Билэгжаргал /Бээжин/
2. Б.Дэлгэрцэцэг /Бээжин/
3. Б.Одончимэг /Далянь/
Эрэгтэй ганцаарчилсан
1. Б.Маналсүрэн /Хөх хот/
2. Г.Амартүвшин /БНСУ/
3. Г.Эрдэнэ-Очир /Бээжин/

Холимог хос:
1. Б.Билэгжаргал, Г.Эрдэнэ-Очир /Бээжин/
2. Б.Маналсүрэн, П.Баасанжаргал /Хөх хот/
3. А.Дархан, М.Мөнхтуяа /Япон/
Сагсан бөмбөг:
Эмэгтэй
1. М.Одбаяр дасгалжуулагчтай П.Амарзаяа ахлагчтай Хөх хотын баг
2. Б.Дагваноров дасгалжуулагчтай Б.Саранзаяа ахлагчтай Бээжин хотын баг
3. Э.Билгүүн дасгалжуулагчтай Э.Хонгорзул ахлагчтай Далянь хотын баг
Эрэгтэй
1. Мөнхцогт дасгалжуулагчтай О.Цолмон ахлагчтай Бээжин хотын баг
2. М.Энэрэлт ахлагчтай Тайвань улсын баг
3. Б.Одбаяр ахлагчтай Хөх хотын баг
Ийнхүү Азийн бүсийн тэмцээнүүдэд эхний 3-н байрт шалгарсан баг тамирчид Универсиадын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм. Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Ц.Сүхбаатар, МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан, МОХ-ны ЕНБДарга Н.Бямбагэрэл, АОСХ-ны гүйцэтгэх захирал Ян Юу Тон болон бусад албаны хүмүүс оролцжээ.
МОСИН-ын Европын бүсийн тэмцээн нь 4 сарын 30-наас 5 сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо явагдахаар бэлтгэж ажил хангагдаж байна.


СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл