Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн нэрэмжит анхдугаар тэмцээн энэ сарын 24-25-ны өдрүүдэд Буянт –Ухаа спорт ордонд зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 12 байгууллагын 300 гаруй тамирчид хурд хүч, авъяас чадвараараа өрсөлдсөн.
Биеийн тамир, спорт бол хамтран ялалт байгуулах, хамтын хүчээр нэгэн зорилгод тэмүүлж байж амжилт гаргадаг учир тэмцээнд оролцсон нийт баг тамирчид нэг зорилгын төлөө нэгдэж чадсан бөгөөд хамгийн идэвх санаачлагатай, хөгжөөн дэмжигч олонтэй, зохион байгуулалт сайтай байсан байгууллагаар УДЭТ-ыг нэрлэж болхоор байсан юм.
Спортын 3 төрөлд зохиогдсон уралдааны нийт дүнг танилцуулбал:

Гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн аваргаар:
- 1-р байрт: Спортын бэлтгэлийн төвийн баг тамирчид
- 2-р байрт: Монголын үндэсний музей
- 3-р байрт: Буянт-Ухаа спорт ордоны баг тамирчид
Гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн аваргаар:
- 1-р байрт: Үндэсний номын сангийн баг тамирчид
- 2-р байрт: Улсын Драмын Эрдмийн театрын баг тамирчид
- 3-р байрт: Хүүхдийн номын ордоны баг тамирчид
Ширээний теннисний төрөлд:
- 1-р байрт: Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Театр
- 2-р байрт: Улсын Драмын Эрдмийн театрын
- 3-р байрт: Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн аваргаар:
- 1-р байрт: Соёл, спорт, аялал жуулчлалын яамны баг тамирчид
- 2-р байрт: Буянт-Ухаа спорт ордоны баг тамирчид
- 3-р байрт: Улсын Драмын Эрдмийн театрын
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн аваргаар:
- 1-р байрт: Үндэсний номын сангийн баг тамирчид
- 2-р байрт: Спортын бэлтгэлийн төвийн баг тамирчид
- 3-р байрт: Буянт-Ухаа спорт ордоны баг тамирчид
Багийн нийлбэр дүнгээр:
- 1-р байрт: Улсын Драмын Эрдмийн театрын баг тамирчид шилдэгээр шалгарч 2013 оны шилжин явах цомыг гардан авсан бол
- 2-р байрт: Буянт-Ухаа спорт ордоны баг тамирчид
- 3-р байрт: Спортын бэлтгэлийн төвийн баг тамирчид
Харин тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор УДБЭТ –ийн дуучин Төмөр-Очир, эмэгтэй шилдэг тоглогчоор УДЭТ-ийн жүжигчин Ганцэцэг, шилдэг дасгалжуулагчаар УДБЭТ-ийн Амар нар тус тус тодорсон юм.

Ц.Оюунгэрэл сайдын нэрэмжит анхдугаар тэмцээнд байгууллага хамт олноо идэвх санаачлагатай оролцуулсан харъяа байгууллагуудынхаа удирдлагуудад талархал илэрхийлж байна.
Тив, дэлхий, олимпийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэж байх болтугай.

Сэтгэгдэл