Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

      Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Монгол Киргизийн Засгийн Газар Хоорондын Комиссын монгол талын хэсгийн даргын хувьд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Б.Абдылдаев тэргүүтэй зочид төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээрээ хүлээн авч уулзлаа.

 

      Энэхүү уулзалтаар Ц.Оюунгэрэл сайд: Эрхэмсэг ноён Э.Б.Абдылдаев тэргүүтэй зочид төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүссэн бөгөөд Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан- техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн Газар Хоорондын Комиссын /ЗГХК/ үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Засгийн Газар Хоорондын Комиссын хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотноо хуралдуулах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Монгол-Киргизийн 2012 оны 4 дүгээр сарын 3-ны Хамтарсан Тунхаглалд заасанчилан худалдааг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг боловсронгуй болгох, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэлбэр, боломжийн талаар ээлжит хуралдаанаар хэлэлцэн тохиролцох хүсэлтэй байна.


Хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үүднээс ЗГХК-ын хуралдааны үеэр хоёр талын бизнес форумыг хамтран хийх хүсэлтэй байна.
Мөн Хөдөө аж ахуйн хувьд гиссар хонь, каракуль хонины хамтарсан төсөл хэрэгжүүлэх, манай улс арьс шир, ноос ноолуур экспортолж байгаа орны хувьд ямааны аж ахуйг Киргиз улсад хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжтой юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол Улсын Увс аймгийн Хяргас сум, Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль мужийн хооронд харилцан жуулчин солилцох талаар тохирсон, энэхүү хамтын ажиллагааг монголын талаас хэрэгжүүлэгчээр Увс аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрыг томилсон байгаа гэдгийг цохон тэмдэглэж байсан.
Мөн Соёлын солилцоог өргөжүүлэх, холбогдох яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг, хөтөлбөр байгуулах, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахад Соёл, спорт, аялал жуулчлалын яам бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.
Харин Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Б.Абдылдаев тэргүүтэй төлөөлөгчид манай улсаас хэд хэдэн зүйлд туслалцаа авахыг хүссэн бөгөөд ялангуяа хууль эрхзүйн орчны шинэтгэл, бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байна гэдгээ хэллээ.
Энэхүү хүсэлтийн хариуд Ц.Оюунгэрэл сайд: Манай хоёр улс хоёул ардчилсан, нүүдлийн соёл иргэншилтэй улс. Тиймээс бид одоо батлагдах гэж байгаа, батлагдсан хууль болон өмнө нь хэрэг болж байсан сайн жишээ болж чадах хууль эрхзүйн бүх баримт бичгийг орчуулан өгөхөөр болсон ба хууль эрхзүйн орчинд өөрийн улсын алдсан хийгээд оносон ажлаасаа танилцуулсан нь Киргиз улсыг эдгээр алдааг бүү давтаасай хэмээснийх байсан юм.


Уулзалтын төгсгөлд хүндэт зочидоо хатагтай Ц.Оюунгэрэл “Үндэсний түүхийн музей”-г үзэж сонирхохыг хүсээд хүндэтгэлийн оройн зоогт урьсан юм.

Сэтгэгдэл