Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

  Япон улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд соёлын өвийн материал бүтцийн судалгаа, бүртгэн баримтжуулалтад ашигладаг 5 төрлийн тоног төхөөрөмжийг Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харъяа Соёлын өвийн төвд хүлээлгэн өгсөн юм.
   Соёлын өвийн төв соёлын өв, түүх соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгал, соёлын биет бус өвийг дижитал хэлбэрээр бүртгэн баримтжуулах, музейн үзмэр, археологийн олдворын материалын бүтэц найрлагыг тодорхойлох, музейн үзмэр, археологийн олдворыг бүртгэн баримтжуулах орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангагдах зорилгоор “Түүх, соёлын дурсгал, соёлын өвийн оношилгоо, судалгааны төхөөрөмж” төслийг 2009 онд санаачилсан ба төсөл 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн Газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны газрын хооронд гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
    Тус төв 2000 онд анх удаа Япон улсын Засгийн Газрын Соёлын буцалтгүй тусламжаар “Түүх, соёлын дурсгалт зүйлийг бичих, хэмжих, дүрсийн бичлэг хийх систем” төслийг амжилттай хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрсэн нь энэхүү төслийг Япон улсын Засгийн газар дэмжиж, хэрэгжүүлэхэд түлхэц болсон.
   Төслийн хүрээнд дараах 5 төрлийн тоног төхөөрөмжийг Япон улсын OGAWA SEIKI компани тус төвд нийлүүлж тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах сургалтыг Япон мэргэжилтнүүд 2012 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус төв дээр зохион байгуулсан байна.
   Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авч ашигласнаар улс, аймгийн музейн шилдэг үзмэрүүд, археологийн олдвор, түүх, соёлын дурсгалт зүйлсийн материалын бүтцийг судалж тодорхойлох, Соёлын өвийн Улсын Нэгдсэн Бүртгэл Мэдээллийн санг түүх, соёлын дурсгалт зүйлсийн 3 хэмжээст гэрэл зургаар баяжуулах ажил хийгдэх юм.
Тоног төхөөрөмжийн нэрс: 
1. X-Ray Analytical Microscope
Материалын дотоод бүтцийн найрлага ямар төрлийн химийн нэгдэл элементүүдээс бүрдэж байгааг тодорхойлоход ашиглана.


2. Portable 3D Digitizer
Соёлын өв, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалыг 3 хэмжээст дижитал байдлаар гэрэл зурагжуулан бүртгэн баримтжуулахад ашиглана.


3. Energy Dispersive X-ray Fluorescence(Handheld type)
Зөөврийн энэхүү төхөөрөмжийг хээр хөдөө орших аливаа түүх, соёлын дурсгал, архелогийн олдворын бүтэц найрлагыг тухайн орчинд нь тодорхойлоход ашиглана.


4. Polarizing Analytic Microscope
Материал, эд өлгийн зүйлсийн нүдэнд үл үзэгдэх далд бүтэц, хэлбэр дүрс, бохирдол гэмтлийг нарийвчлан судалж, тодорхойлоход хэрэглэнэ.


5. Fourier Transform Infrared Spectroscopy
Энэ тоног төхөөрөмжийг материалын гарал үүслийг ургамлын болон амьтны аль нь болохыг танин мэдэх зорилгоор ашиглана. Дээжийг тодорхойлох хэмжилтийг хэт улаан туяаны тусгалыг ашиглаж хийдэг.


Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авч ашигласнаар улс, аймгийн музейн шилдэг үзмэрүүд, архелогийн олдвор, түүх, соёлын дурсгалт зүйлсийн материалын бүтцийг судалж тодорхойлох, Соёлын өвийн Улсын Нэгдсэн Бүртгэл Мэдээллийн санг түүх, соёлын дурсгалт зүйлсийн 3 хэмжээст гэрэл зургаар баяжуулах ажил хийгдэх юм.

Сэтгэгдэл