Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны зүгээс Төрийн өмчийн хороо, МАН-ын хороонд В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргаан үргэлжилж байгаа ч үлэг гүрвэлийн үзмэрийн байрны асуудлын талаар хэлэлцэн, цаг үеийн шаардлагыг харгалзан үзэж В.И.Лениний музейн барилгыг төрийн өмчид сайн дураараа хүлээлгэн өгөх санаачлага гаргах хүсэлтийг МАН-ын дарга Ө.Энхтүвшинд тавиад байна. Манай улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн их хэмжээний олдворуудыг АНУ-ын хууль хяналтын байгууллага илрүүлэн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад Нью-Йорк хотноо хүлээлгэж өгөхөөр болоод байгаа. Тиймээс эх орондоо эргэн ирж байгаа Ти-Батаарыг зориулалтын барилгад байрлуулж, горимын дагуу хадгалж угсрах, олон нийтэд толиулах зайлшгүй шаардлага тулгаргаад байгаа билээ

Сэтгэгдэл