Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

  Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу явагдаж байгаа оюутны спортын “Универсиад” III их наадмын хүрээнд Европын бүсийн оронд суралцаж байгаа Монгол оюутны спортын III их наадам 2013 оны 4 сарын 30-наас 5 сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо “ЦСКА” буюу ОХУ-ын Армийн спортын төв цогцолбор клубийн спортын ордонд явагдна. Универсиад наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан энэхүү наадмын асуудлаар саяхан Москва хотноо ажиллах үеэр ийнхүү тохиролцжээ. Тэрээр ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайд сайд Д. Идэвхтэн, яамны элчин зөвлөх С.Банзрагч, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг нартай уулзаж энэ талаар ярилцсан ба наадам болох “ЦСКА” спортын цогцолбортой танилцаж, удирдах хүмүүстэй нь уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тус ЭСЯаманд Зохион байгуулах комисс байгуулагдан наадмын бүх төрлийн бэлтгэлийг сайвтар ханган ажиллаж байна.
     Энхүү наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний спортын 3-н төрлөөр явагдах ба Беларус, Польш, Украйн, Герман, ОХУ-ын Эрхүү, Екатеринбург, Санкт Петербург зэрэг орон, хотуудад суралцаж байгаа 40 орчим их, дээд сургуульд суралцаж байгаа 500 орчим Монгол оюутнууд бүсийн наадамд оролцохоор мэдүүлгээ ЭСЯам, ЗБХороо, МОСХ-нд ирүүлээд байгаа ажээ. Дөрвөн жилд нэг удаа ийнхүү гадаадад суралцагч оюутнуудын дунд уламжлал болон явагддаг наадамд оролцохоор эдгээр баг, оюутан тамирчид спортын бэлтгэл сургалтаа эртнээс ханган, хувцас формоо эртнээс бэлтгэжээ. Өмнө нь энэхүү наадмыг 4 сарын 7-8-ны өдрүүдэд явуулахаар зарлагдаж байсан боловч ЦСКА-гийн спорт заалны цагийн хуваариас шалтгаалан олон баг нэгэн зэрэг тоглож дуусахгүй байсан тул наадам эхлэхээс 6 хоногийн өмнө ийнхүү ЗБХороо, МОСХолбоо, ЭСЯ-ны шийдвэрээр тэмцээнийг хойшлуулах болжээ.
     Наадмын үйл ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулахаар 4 сарын 28-ны өдөр Москва хот руу ССАЖЯ, Монголын оюутны спортын холбооноос тус бүр 1 төлөөлөгч, сагсан бөмбөгийн улсын шүүгч, спортын мастер Б.Жаргалсайхан, Г.Нямдорж нарын 4 хүний хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг явахаар болсон байна. Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, цомыг гардуулан өгөх юм. Наадмын палакт, медалиудыг ЭСЯам хүлээн аваад байгаа ажээ.

ОЮУТНЫ УНИВЕРСИАД НААДМЫН МОСКВА ХОТНОО БОЛОХ ЕВРОПЫН БҮСИЙН НААДМЫН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР: 
04 сарын 29-ны өдөр (Даваа гараг)

09:00 Наадамд оролцох төлөөлөгч, тамирчдыг хүлээн авах, байрлуулах.
09:00 -16.00 Москва хотноо ЭСЯ ны 1 байрны номын санд наадамд оролцох оюутнуудын биеийн байцаалт, бичиг баримтыг ЗБХ шалган мандат олгох үйл ажиллагаа болно.
16:00 Москва хотноо ЭСЯ ны 1 байрны номын санд нэгдсэн болон спортын 3 төрлийн техникийн зөвөлгөөн хийнэ. Техникийн зөвөлгөөнд багийн ахлагч, төлөөлөгчид орно.

04 сарын 30-ны өдөр (Мягмар гараг)

09:00 Наадмын сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан тоглолтууд "ЦСКА" спорт цогцолборын "А", "Б" заалуудад нэгэн зэрэг эхлэж, ургэлжлэн явагдна.
10:00 Наадмын ширээний теннисийн тэмцээн тус цогцолборт эхлэнэ.
11:00 Наадмын нээлтийн ажиллагаа "А" спортын зааланд болно. (Бүх баг тамирчид оролцоно).
12:00 Наадмын шатрын тэмцээн эхлэнэ.
20:00 Урьдчилсан тоглолтууд дуусна.

05 сарын 1-ний өдөр (Лхагва гараг)

09:00 Урьдчилсан, хагас шигшээ болон шигшээ тоглолтууд явагдаж 16.00 цагт дуусна.
16:00 -17:00 Хаалтын ажиллагаа, медаль, шагнал гардуулах ёслол болно.
18:00 Баг тамирчдыг үдэн гаргана.

 

                                                                    СОЁЛ, СПОРТ , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
                                                                    МОНГОЛ УЛСААС ОХУ- Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
                                                                    МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
                                                                    ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл