Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

   Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон Монголын түүх соёлын өв дурсгалуудын талаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн судалгаа хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэдэг “Тархан суурьшсан Монголчууд” төрийн бус байгууллага нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд болон Багануур дүүрэгт "Монголын төлөөх зүрх бүхэнд" хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна.
    “Тус хөтөлбөрийн хүрээнд дээрх аймгууд болон дүүрэгт “Тархан суурьшсан Монголчууд” төрийн бус байгууллагын 11 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улсыг зорьж, хагас сая км замыг туулан судалгаа, зураг авалтын экспедицээр ажиллаж эзэнт гүрний Монголчууд болон Монголын түүх соёл, шинжлэх ухааны дурсгалуудын тухай баримтжуулсан бүтээлүүдээсээ дээжилсэн гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат киноны дээж, илтгэл, уулзалт зэргийг зохион байгуулах юм. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үйл явцын талаарх баримтат киноны зураг авалтыг хийх юм байна.
    “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр БШУЯ, ССАЖЯ-ны дэмжлэгээр олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх бөгөөд, аймаг нутгийн соёл, боловсролын салбаруудад энэ сэдвээр багц хэвлэлийн бүтээлийг бэлэглэх юм байна.
     Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын судлаачдын цуглуулсан мэдээлэл нь олон нийтэд онц сонирхолтой байгаа нь Улаанбаатар хотын Уран зургийн галарейд үзэгчдийн хүртээл болсон “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээс харагдсан юм.

“Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийн зорилго нь: 
Тус хөтөлбөр нь Монгол судлалын цар хүрээг тэлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс түүхийн нугачаанд дэлхийн энгээр тархан суурьшсан Монголчууд болон Монгол дээдсийн бүтээн байгуулсан эдүгээ дундад ази, төв азийн газар нутаг дах соёл шинжлэх ухааны дурсгалуудын баримтат мэдээллийг үндэсний хэмжээнд толилуулах зорилготой.
Ач холбогдол:
“Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийг үндсэн нутагт хүргэх үйл ажиллагааны хүрээнд Монголын эзэнт гүрний үеийн дурсгалууд, монгол соёлын галыг залгамжилж яваа монголчуудынхаа тухай түүхэн Баримтат кино, Гэрэл зургийн үзэсгэлэн, Уулзалт ярилцлагууд олон нийтэд үнэ төлбөргүй өрнөж аймаг нутгийн соёл, боловсролын байгууллагуудад энэ сэдвээр дөрвөн төрлийн хэвлэлийн бүтээлийг бэлэглэх зэрэг бүрэн цогц үйл ажиллагаа явагдна.

Хөтөлбөрийг толилуулах хуваарь:

Эрдэнэт IV/18-20 | Булган IV/21-22 | Мөрөн IV/23-25 | Дархан IV/26-28
Өндөрхаан V/1-2 | Чойболсан V/3-5 | Баруун Урт V/6-8
Арвайхээр V/12-13 | Цэцэрлэг V/14-15 | Улиастай V/16-18
Ховд V19-21 | Өлгий V/22-24 | Улаангом V/25-27 |Багануур V/30

Сэтгэгдэл