Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын уран бүтээлчид болон  тамирчид тэдгээрийн багш дасгалжуулагчид дэлхийн тавцанаа улсынхаа нэрийг дуурсгах чанартай уран бүтээл туурьвих, сайн шавь бэлтгэн төрүүлэх, уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг бодитоор үнэлүүлж дүгнүүлэх, алдаршуулах хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Уран бүтээлчид маань ч ертөнц болон юмсыг  өөр өөрийнхөө нүдээр олж харан тайлж, өөрт төрсөн сэтгэгдэлээ цаасан дээр буулгаснаар тэдгээр нь уран зураг, кино болон жүжиг, хөгжмийн зохиол, шүлэг, яруу найраг, уран баримал гэх мэт хүний оюуны асар үнэт өв, соёлын бүтээл болон  амилж байна.

Харин үзэгч та бид тэр бүр тухайн хүний бүтээсэн ганцхан ширхэг  бүтээл, олон улсын тэмцээн уралдаанаас авсан медаль, тамирчны амжилтыг  ямар их үнэ цэнэ, хүч хөдөлмөр, цаг зав, тэсвэр хатуужил, хөрөнгө мөнгө  зарцуулан олсоныг олж харж, мэдэрч чаддаггүй болов уу?

Тиймээс ССАЖЯамнаас салбарынхаа уран бүтээлчидийн  оюуны үнэт бүтээлүүдийг алдаршуулах, нийгэмд танилцуулах зорилгоор сар бүрийн “ХАМГИЙН ХАМГИЙН”-ийг тодруулж байх саналыг дэвшүүлж байна.  Үүнд:

-       Энэ сарын  хамгийн их үзэгчтэй байсан кино. /Уг киноны найруулагч, гол дүрийн жүжигчин, продюсер, дууны найруулагч, нүүр хувиргагч гэх мэт  мэдээллийг давхар танилцуулна. /

-       Хамгийн их үзэгчтэй байсан үзэсгэлэн

-       Хамгийн их  аялан тоглолт хийсэн баг хамт олон

-       Хамгийн их зарагдсан цомог

-       Хамгийн олон тамирчин оролцсон  спортын тэмцээн уралдаан

-       Хамгийн их уран бүтээлчид оролцсон концерт, урлагийн тэмцээн уралдаан, хөтөлбөр

-       Хамгийн их жуулчин хүлээн авсан тур оператур

-       Хамгийн их жуулчинд газарчилсан хөтөч, тайлбарлагч

-       Хамгийн их  худалдаалагдсан ном

-       Хамгийн их үзэгч очсон музей

-       Хамгийн их тоглосон тоглолт

-       Хамгийн бүтээлч хамт олон

-       Хамгийн их урлаг, спортын арга хэмжээг дэмжсэн, хамтран ажилласан байгууллага,  хамт олон, хувь хүн

-       Хамгийн их хүүхэд хамрагдаж байгаа секц, дугуйлан гэх мэтээр ХАМГИЙН ХАМГИЙН-ийг шалгаруулах юм.

Энэхүү шалгаруулалтыг ССАЖЯаманд ирүүлсэн мэдээ мэдээлэлд тулгуурлан гаргах болно. Тиймээс харъяа байгууллага, хамтран ажиллаж мэдээ, материал өгөх байгууллага, хамт олон, иргэд  та бүхэн ССАЖЯамны цахим хуудас болох:

-       http://feedback@mcst.gov.mn болон Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэсэн facebook хуудас,

-        erdenechuluun@mcst.gov.mn;  bolortuya@mcst.gov.mn цахим хаяг,

-        Харилцах утас: +976-11-310068, 264167,  88008075, 96629959,

-       Факс: +976-11-310466, +976-11-310195

-       Шуудангийн хаяг: Засгийн газрын X байр, Барилгачдын талбай-2, ЧД, IV хороо, Улаанбаатар, Монгол улс.

Эдгээр хаягуудаар холбогдох мэдээ мэдээллийг өгч, санаа оноогоо хуваалцана уу.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Сэтгэгдэл