Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын Паралимп Хөнгөн Атлетикийн тамирчин Дашдондог овогтой Бадрал нь монголын паралимп хөнгөн атлетикийн холбооны  шилдэг тамирчин бөгөөд 2010 оны азийн паралимпийн эрхийн А шалгуур F3ангилалд бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр биелүүлж спортын өндөр амжилт  үзүүлсэн.

Д.Бадрал их наадмын эрх биелүүлсэн тул МУ-ын ҮШБагт авахаар эмчийн үзлэгт хамруулахад элэгний хүнд өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНСАУ-ын Асан эмнэлэгт илүү туршлагатай хийнэ гэсэн үндэслэлээр 260,000,000 төгрөгийн зардал бүхий эмчилгээний саналыг “Сонгдо” эмнэлгээс санал болгосон байна.    

Харин Дашдондогийн Батцоож болох Бадралын төрсөн дүү нь ахдаа элгээ өгөхөөр болсон ба Энэтхэг улсын Дели хотод илүү хямд үнээр буюу 70,000,000 төгрөгөөр  эмчилгээ хийлгэх боломжтой  юм байна.

Тиймээс энэхүү эмчилгээний зардлыг шийдвэрлэхээр  спорт, соёл урлаг, МУБИС-ын БТС-ийн оюутны зөвлөл, Мон-Алтиус дээд сургууль, Үндэсний биеийн тамирын сургууль, Аварга дээд сургууль, залуу хамтлаг, дуучид хамтран “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” гэсэн уриан дор “АМЬДРАЛ ЧАМД ХАЙРТАЙ”  шоу тоглолтыг 04 дүгээр сарын 17-ны өдөр БУЯНТ УХАА СПОРТ ЦОГЦОЛБОРТ зохион байгуулах гэж  байна.

ССАЖЯамнаас Д.Бадралын энэхүү хандивын тоглолтод зориулж Буянт Ухаа спорт цогцолборыг 04 дүгээр сарын 17-ны өдөр үнэ төлбөргүй ашиглуулж байна.

Та нарынхаа ачийг 2016 оны олимпод орж амжилтаараа хариулах болно.

Д.Бадрал ньэмчилгээний зардалаа олж элэг шилжүүлэн суулгаж чадвал та бүхэнийхээ ачийг 2016 оны олимпод орж амжилтаараа хариулна гэдгээ хэлж байсан юм.

 

Монгол улсын паралимпийн тамирчин, спортын мастер

Д.Бадралын намтар, гаргасан амжилтаас дурдвал:

Ам бүл 4. 1985 онд 4 настайдаа автын ослын улмаас тархинд нь цус харваж зүүн гар хөл саажилттай, ярих чадвар султай болсон байна.  Ухаан саруул, сонсгол сайн. 7 наснаасаа эхлэн гэрээрээ ширээний теннисээр хичээллэн шагнал урамшил авч 1-р зэргийн тамирчин болсондоо урамшин спортод элэгтэй нэгэн болсон байна. 2004 онд Улаанбаатарт Олимпийн хороонд шалгуулан тэнцсэн бөгөөд  улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилтаа ахиулж байсан байна. Гаргасан амжилтаас:

-       Улсын аваргын тэмцээнд 8 удаа орж алт, мөнгө, хүрэл

-       Азийн аваргын тэмцээнд 7 удаа, Малайз, Барселон, Герман, Турк, Бээжин, Казакстан, Гуанжу. Үүнээс шагналт байр мөнгө, хүрэл медаль

-       2008 оны Бээжингийн олимпийн шагналт байр, 2012 оны Лондонгийн олимпийн эрхийн А норматив биелүүлж авсан.

-       Олон улсын тэмцээн Арабын Эмират, ОХУ Чебоксари, БНХАУ Хөх хот, Сингапурт  олимпийн эрхийн тэмцээнд, тамирчин солилцон бэлтгэл хангах

Шагнал урамшил:

2004 оны аймгийн тэргүүний сурагч, 2005 оны Тэргүүний залуу алтан медаль, 2006 онд Эрдэнэтэд Спортын мастер Лхагважавын нэрэмжит тэмцээний алтан медаль

2008 онд Дархан- Уул аймгийн оны шилдэг тамирчин, 2008  оны Паралимпийн  20 жилийн медаль

2011 оны Дархан-Уул аймгийн 50 жил, 2011 онд БТСГ-ын 90 жилийн ойн медаль, 2011 онд Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын жуух

2012 онд БТСГ-ын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, 2012 онд Лондон-2012 олимпийн эрх

Биеийн байдал:

Лондонгийн олимпод явах бэлтгэлийн явцад гэмтэл авч одоо биеийн байдал хүнд байгаа. Сүүлийн саруудад эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн ч эмнэлгийн сүүлчийн дүгнэлтээр мэс засалд орох шаардлагатай гэж дүгнэсэн.

 Уг тоглолтын талаарх мэдээллийг 94945480, 99664437 дугаарын утсаар лавлана уу.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Сэтгэгдэл