Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв хүүхдийн нүдээр” уран зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго: Уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авъяасыг илрүүлж, Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвүүдийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, соёлын боловсрол олгоход уралдааны зорилго оршино.

Сэдэв:

Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг,Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Монгол ардын бүжиг-бие биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгааг (Лимбэчин)өөрийн бүтээлдээ тусгах

Хамрах хүрээ:

6-10 хүртэлх насны хүүхдүүд

Хугацаа:

Бүтээлийг 2013 оны 05 дугаар сарын 6-20-ны өдрүүдэд 17 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс-ын байранд хүлээн авна.

Шагналын сан :

1-р байр: 300.000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)

2-р байр: 200.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

3-р байр: 100.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

Тусгай байр 2: 70.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)

Жич:

-       Шилдэг зургуудын шалгаруулж ЮНЕСКО- д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг сурталчилах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ.

-       Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй

 Анхаарах зүйлс:

-       “Соёлын өв хүүхдийн нүдээр” сэдвийн хүрээнд зурсан байх

-       Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх

-       Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх

-       Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх

-       Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авна

 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Засгийн газрын  XIбайр

Утас: (976)-11-315-652, (976)-7010-5652

Факс: (976)-11-322612

Цахим хуудас: natcom@unesco.mn

Цахим хаяг: http://www.unesco.mn

Сэтгэгдэл