Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Дорнод аймгийн БНХАУ-тай харилцаж байгаа Сүмбэр-Рашаантын боомтоор дамжуулан Хил дамнасан экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн төлөөлөгчид ССАЖЯаманд  хүрэлцэн ирсэн юм. 

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтэнүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.   

Энэхүү уулзалтанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засаг Захиргааны Тамгын Газрын дарга бөгөөд Гадаад харилцаа боомтын албаны дарга Үү Цанчин, Рашаан хотын орлогч дарга Сун Шин Хээ, ӨМӨЗО-ны Хятадын коммунист намын нарийн бичгийн дарга Вэншань Лиу, Гадаад Харилцааны Газрын дарга Тэ Муле зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм.   

Уулзалтаар хоёр орны хил орчмын аялал жуулчлалыг эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах, яаж хөгжүүлэх болон хоёр талд харилцан  ашигтай байх, энэ нь орон нутгийн иргэдийн амьдралд яаж нөлөөлөх зэрэг асуудлаар харилцан санал солилцсон.    

Уулзалтын төгсгөлд уулзалт ярианы тэмдэглэл үйлдсэн бөгөөд  ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Үү Цанчин  дарга нар уулзалтыг баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурсан  юм. 

Энэ нь уулзалтнь Монголын Дорнод аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр тал цаашид ажлын хэсэг байгуулах, хамтран уулзах уулзалтыг тогтмолжуулах гээд олон ажлын эхлэлийг тавьлаа хэмээн хоёр тал дүгнэсэн юм.

Сэтгэгдэл