Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол оюутны спортын “Универсиад” III их наадмын хүрээнд Европын бүсийн оронд суралцаж байгаа Монгол оюутны спортын их наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын 3-н төрлөөр 4 сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо “ЦСКА” буюу ОХУ-ын Армийн спортын төв цогцолбор дээр явагдахаар товлогдсон байсан. Гэвч заалны хуваариас шалтгаалан наадмын хугацаа тодорхой бус хугацаагаар хойшлогдохоор боллоо.

Универсиад наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан энэхүү Европын бүсийн наадмын бэлтгэл ажилтай танилцан Москва хотноо ажиллах үеэр тус мэдээлэлийг ирүүлсэн юм. Тэрээр Москва хот дахь Монголын элчин сайдын яамны элчин зөвлөх С.Банзрагч, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг нартай уулзаж наадам болох   “ЦСКА” - ОХУ-ын Армийн спортын цогцолбортой танилцаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж байна.

Урьдчилсан байдлаар Беларус, Польш, Украйн, Герман, Турк, ОХУ зэрэг орнуудад суралцаж байгаа Монгол оюутнууд оролцохоор багийн мэдүүлгээ ирүүлээд байна. Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийг гардуулан өгөх ажээ.

Энэхүү европын бүсийн анхдугаар наадам нь 2005 онд Баумений нэрэмжит Техникийн их сургууль дээр, 2009 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургууль дээр тус тус амжилттай зохион байгуулагдаж байсан.              

 

СОЁЛ, СПОРТ , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл