Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Театрын зураач Их тулгат овогт Жамсрангийн Ганбат нь тайз дэлгэц, хувцасны зураачийн мэргэжилтэй бөгөөд тайз дэлгэцийн олон арван уран бүтээлээс гадна, эх орныхоо түүх, угсаатны зүйн чиглэлээр судалгаа хийн, цуглуулсан материал дээрээ тулгуурлан 1997 онд “Олон ястны хувцас”-ны цомог хэвлүүлэн гаргажээ.

Харин энэ онд ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр 3000 гаруй жилийн түүхтэй “Монголын ердийн хөсөг, тэрэг” цомгыг 1400 хувь хэвлүүлэн уншигчдын хүртээл болгоод байна.

Энэхүү номд бидний өвөг дээдэс ямар уналага ачлагад ямар хөсөг тэрэг хэрэглэж байсныг  зургаар илэрхийлэн гаргажээ.  

Театрын зураач Их тулгат овогт Жамсрангийн Ганбатын товч намтар, уран бүтээлээс:

Театрын зураач Их тулгат овогт Жамсрангийн Ганбат  нь 1955 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1980 онд ДуДэС-ийн театрын тайз дэлгэц, хувцасны зураачийн мэргэжлээр төгссөн байна. Тэрээр олон ястны өлгий Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын ерөнхий зураачаар тухайн үеийн Соёлын яамны томилолтоор ирж ажил хөдөлмөрийн гаргаагаа эхэлж байжээ.

Хот, орон нутгийн театруудын алтан тайзнаа 33 жил, 200-гаад уран бүтээл дэглэн тавихад гол ажлыг нь хийсэн.  

1980 онд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ч.Ойдовын, Б.Дамдинсүрэнгийн “Далан худалч” хөгжимт драмын жүжиг,

1985 онд Д.Лувсаншаравын “Ард Аюуш” дуурь

1987 онд Д.Жанчивын “Ховорхон бэр” хөгжимт драмын жүжиг Завхан аймагт зохиогдсон баруун Хөгжимт Драмын Театрын 4 театрын уулзалт тоглолтонд нэг жүжгээр өрсөлдөж тэргүүн байр эзэлж уг жүжгээрээ Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн.

Мөн 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” түүхэн жүжиг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хааны Их гэр тэрэг зэргийг хийсэн. А.Бадамын “Гульжаан”, “Цэн хүрэхгүй алт” хөгжимт драм 1985 онд Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, “Хөдөө нутгийн бэр”, Н.Банзрагчийн “Сүүлчийн буун дуу”,  Н.Энейкейн “Худалч эхнэр”,Азат Абдулын “Хамтралын 13 дах дарга”, Ион Друцегийн “Сэтгэлийн жигүүр”,  Н.Ганхуягын “Огторгуйд очиж амьдарна”, 1998 онд Ч.Ганхуягын “Нохойн сүрэг” зэрэг дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг жүжгийн зохиолчдын 60 гаруй драмын яриан жүжиг, түүхт ойнууд, аймгуудын соёлын өдрүүдийн тайлан концерт зэрэг 100 гаруй, нийт 200 орчим дуурь, драмын жүжиг, концертын ерөнхий зураачаар ажилласан байна.

Сэтгэгдэл