Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр Нийслэлийн шүүх дээр  хуралдахаар товлогдоод байсан ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралд оролцохоор ТӨХ болон ССАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд ирсэн боловч хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаан 10 хоногоор хойшиллоо.

Учир нь хариуцагч талаас хууль зүйн туслалцаа авах шаардлагатай тул өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн гэж  байна.

Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхээс дараагийн шүүх хурлыг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдуулахаар боллоо.

 Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянаж хэлэлцэх асуудал дэлхийн аль ч оронд байдаг бөгөөд манай улсын иргэний хуульд ч тодорхой зохицуулалт  байдаг байна.  

Тиймээс ТӨХ-ноос тухайн үед хэргийг хянан шийдвэрлэхэд талууд мэдээгүй, мэдэх боломжгүйн улмаас шүүхэд гаргаж өгөөгүй байсан 120 орчим шинэ нотлох баримтуудыг гарган ирсэн бөгөөд эдгээр нотлох баримтыг үнэлэн,  шинээр илэрсэн нөхцөл байдал мөн эсэхийг хэлэлцэх байсан ч ийнхүү шүүх хурал хойшлоод байна.  

Хэрэв өнөөдөр хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаан болсон бол Лениний музейн өмчлөлийн асуудал эцэслэн шийдэгдэхгүй бөгөөд хэргийг дахин шинээр авч хэлэлцэх үндэслэл байгаа эсэхийг шийдэх байсан юм.

Сэтгэгдэл