Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

YOUNG TOURISM PRO”улсын уралдаан ньАялал жуулчлалболон Англи хэлний чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг идэвхжүүлэн оролцуулж, шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэлтэй болгох, салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, их дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөнийг бий болгох, ингэснээр төгсөгчдийн чанарыг сайжруулах зорилготой юм. Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаас 2008 онд анхны “Young Tourism Pro ” уралдааныг зохионбайгуулсанаас хойш тасралтгүйгээр 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Энэхүү уралдаан нь 2013 оны 03 дугаар сарын 09-аас 22-ны хооронд 2 үе шаттай зохион байгуулагдаж нийт 7 их дээд сургуулийн 53 оюутан оролцлоо. Уралдааны хоёрдугаар шатанд 21 оюутан шалгаран оролцож “Дэлхийн Туршлагыг Орон Нутагт” сэдвийн дор аймаг тус бүрт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн гаргахаар дэлхийн туршлагуудтай харьцуулсан судалгаа хийж, илтгэлүүд тавьлаа.

Увс нуурын ай савыг МНУ-ын үндэсний парктай харьцуулсан судалгаа хийж оновчтой санал гаргасан илтгэлээрээ МУИС-ийн Олон Улсын Эдийн Засгийн Харилцааны оюутан Т.Түвшинзаяа уралдааны ялагч боллоо.

Мөн Хөвсгөл аймгийг Канадын Квебек хот болон тэнд зохиогддог өвлийн наадамтай харьцуулан судлаж, мөсний баярыг өргөжүүлэх шинэлэг санаа гаргасан илтгэлээр ШУТИС-н Нийгмийн Технологийн сургуулийн оюутан Н.Энхчимэг хоёрдугаар байр, Булган аймгийг Энэтхэгийн Керала мужтай харьцуулан судлаж “Bulgan has it all”уриатайгаар хөгжүүлэх санаа гаргасан МУИС-ийн Олон Улсын  Харилцааны оюутан Ш.Золзаяа гуравдугаар байрыг эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн оюутнуудын  шагналыг  2013 оны 3-р сарын 27-ны өдөр Соёл Спорт Аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал гардуулан өгсөн юм.  

Манай уралдаанд оюутнуудаа зохион байгуулж, амжилттай оролцуулсан нийт сургууль, багш нартаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл