Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнгөрсөн оны зунаас эхлэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улстөдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан  нэгэн үйл явдал бол Монголын  говийн Нэмэгтийн хөндийгөөс  олдсон  аварга,  махан идэшт “Тиранозарус Батаар” –ын  арга ясыг АНУ-д  дуудлага худалдаанд оруулах гэж  байсан явдал юм. 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлээр үүссэн Тарбозаврус Батаарын уг хэрэг эцэслэн шийдэгдэж, Ти-Батаарын  араг ясыг  АНУ-ын Дотоод аюулгүй байдлын газраас Монгол Улсын Засгийн Газарт  ирэх 5дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр болсон.

Уг ажлын эхлэл болгож Үлэг Гүрвэлийн Төв музейн ерөнхий палеонтологич  М.Болорцэцэг нь АНУ-дТи-Батаарын бүртгэлийн ажлыг эхлүүлээд байгаа юм.  

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Үлэг Гүрвэлийн Төв музейн ерөнхий палеонтологич буюу эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлаар  Минжин овогтой Болорцэцэг  томилогдон  ажиллаж байгаа юм.  

Энэхүү үйл ажиллагаа нь Палеонтологийн Олдвор, цуглуулгыг бүртгэх аргачилалын дагуу динозавруудыг албан ёсоор улсын нэгдсэн цуглуулгын санд бүртгэн авахажиллагаа юм.

Одоогийн байдлаар нийт хэдэн хэсэг яс болох хэдий хэмжээний жин, овор хэмжээтэй болох зэрэг мэдээлэл тодорхойгүй байна. Харин уг бүртгэлийн ажлын дараа эцэслэн гарах юм.   

Палеонтологийн Олдвор, цуглуулгыг бүртгэх аргачлалаас:

Хээрийн судалгааны явцад олдсон олдворуудыг жакет болон гипсэн ороолтын аль тохиромжтойг нь сонгон авч олдвороо ороогоод, дээр нь арилдаггүй бэхээр хээрийн дугаар болон бусад ерөнхий мэдээллийг бичнэ. Энэхүү мэдээлэлд  олдвор олдсон он, сар, өдөр,  тухайн амьтны төрөл болон түүнд хамаарагдах ясны нэр, яс тус бүрийн тоо ширхэг болоод, бүрэн бүтэн байдлын талаархи мэдээлэл  орох юм. Палеонтологийн Олдворын Бүртгэлийн Картыг олдворт хавсаргах ба энэ картанд уг олдвортой холбоотой картан дээр тусгагдсан мэдээллүүд бичигддэг байна.  

 

Сэтгэгдэл