Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Монгол хөөмий/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Монгол хөөмий/

2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 159

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, Ерөнхийлөгчийн 2006 оны 1 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол хөөмий” хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын ёсоор, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан Зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. “Монгол хөөмий” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг Зохицуулах хорооны дарга бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд тус тус даалгасугай.

3. “Монгол хөөмий” хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД        Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН

 

Засгийн газрын 2007 оны 159 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт

 


“МОНГОЛ ХӨӨМИЙ” ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монголын ард түмний, утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийлөх урлаг нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг монголчууд эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн.

Хөөмий нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн боловч хөгжмийн урлагийн айд багтахын хувьд харьцангуй сүүлийн үед хамаарах бөгөөд түүнийг тодорхойлох нэр томъёо олон хэлээр гарсан байна.

Хоолой болон бие махбодийн бусад эрхтэний тусламжтайгаар давхар өнгөний эгшиглэгээг гаргадаг олон үндэстэн, угсаатан дэлхий дээр амьдардаг.


Одоо эрдэмтэд 15 орчим улс, үндэстэнд хөөмий, хөөмий төст урлаг хөгжиж байгааг тогтоогоод байна. Хөөмий нь эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татаж, судалгааны эх хэрэглэгдэхуүн болж байна. Хөөмийг хөгжим судлал, хэл шинжлэл, түүх, угсаатны зүй, авиан зүй, урлаг судлал, соёл судлал, анагаах ухаан, физик, гоо зүй зэрэг тодорхой шинжлэх ухааны салбарын чиглэл, арга зүйн үүднээс судлагдах эхлэл бий болжээ.


Судалгааг Франц Улс, Япон улс, АНУ, Англи, Нидерландын Вант Улс, ХБНГУ, ОХУ зэрэг техник, технологийн өндөр хөгжилтэй орнууд янз бүрийн арга замаар хийж байна.


Хөөмийн судалгааг сургалтын үйл ажиллагаатай хослуулж байгаа газарт хөөмий, хөөмий төст урлагийн ялгаа зааг, шинж чанар нь улам бүр тодорхой болж үр дүнд хүрч байна .


2001 онд монголын хөөмийчид нэгдэн "Монгол хөөмий" холбоо төрийн бус байгууллага байгуулсан нь одоогийн байдлаар монголын 200 орчим, гадаадын 100 шахам хөөмийчийг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага "Монгол хөөмий" холбоотой хамтран хөөмийчдийн наадам, уралдаан, эрдэм шинжилгээний хурал, хөөмийчдийн уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтож байна. Үүний үр дүнд хөөмий сонирхогчдын тоо нэмэгдэж, соёл, урлагийн арга хэмжээнд хөөмийг оролцуулах явдал өргөжиж байна.

Яруу өгүүлэхийн эгшиглэнт урлаг-давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын хөөмий, хархираа хөөмий, тэдгээрийн өвөрмөц дэг жаяг, арга маягийг сурч эзэмших, судалж хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй ажил зохион байгуулахыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч, урлаг, соёлын зүтгэлтнүүдэд үүрэг болгосон "Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай" Ерөнхийлөгчийн 2006 оны 1 дүгээр зарлиг гарсан болно.

Монгол Улс морин хуурын уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжист өргөмжлөн тунхаглуулж, ЮНЕСКО-гийн батламж хүлээн авсан нь түүхэн чухал үйл явдал болсон юм.

Монгол хөөмийн урлагийг ойрын хугацааяд хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжист өргөмжлөн тунхаглуулах зорилт тавьж байна.


Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт


2.1. Хөтөлбөрийн зорилго

Монгол хөөмийн урлагийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах, уламжлан хөгжүүлснээр хөөмийн өвөрмөц дэг жаяг, арга маягийг сурч эзэмших, судалж хөгжүүлэх ажлыг соёл, урлагийн байгууллага, уран бүтээлч, ардын авъяастны дотор өрнүүлэн дэлгэрүүлж улмаар түүний үндэсний болон олон улсын түвшинд эзлэх байр суурийг бэхжүүлнэ.


2.2. Хөтөлбөрийн зорилтууд:


2.2.1. Монгол хөөмийн судалгаа явуулна/
2.2.2. Монгол хөөмийн сургалт зохион байгуулна;
2.2.3. Монгол хөөмийг сурталчилна/
2.2.4. Хөөмийчдийг тодруулан урамшуулж, алдаршуулна.


Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам

 

3.1.1. Хөөмийлөх ур чадвар, уламжлалт урын санг өвлөн эзэмшсэн билиг авъяастан, хөөмийчдийг судлан тогтоох.

3.1.2. Монголын нутаг нутгийн хөөмийчдийн талаархи каталоги гаргах.

3.1.3. Хөөмийн урлагийн талаархи ойлголтыг албан бус, зайны болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах.

3.1.4. Хөөмийчдийн үзлэг болон хөөмийн уралдаан, наадам, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах.
3.1.5. Хөөмийн урлагийн талаархи Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан улс, аймаг, нийслэл, байгууллагын бүртгэл-мэдээлэл, аудио, видео сан бүрдүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах.

3.1.6. Хөөмийчдийг тодруулах, тэдгээрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, алдаршуулах.
3.2. Хөөмийн судалгааг дараахъ чиглэлээр явуулна:
3.2.1 . Хөөмийн үүсэл гарвалын судалгаа;
3.2.2. Монголчуудын хөгжмийн соёл, оюуны сэтгэлгээнд хөөмийн гүйцэтгэсэн үүрэг, түүхэн ач холбогдол;

3.2.3. Хөөмийн тархалт болон нутаг, нутгийн хувилбарууд, тэдгээрийн харъцуулсан судалгаа, хөөмийлөх донж маяг, дэг сургууль, төрөл зүйл, хөөмийн хөгжим;
3.2.4. Хөөмийд зориулсан хөгжмийн бүтээл (аман болон зохиолын) , хөөмий болон урлагийн бусад төрлүүдийн холбоо;

3.2.5. Хөөмийн сургалт, заах арга зүйн уламжлал, шинэчлэл;
3.2.6. Алдарт хөөмийчдийн туух, шастир, урлах эрдмийн судалгаа;
3.2.7. Хөөмий болон монголчуудын хэв заншил, бэлгэдэл, зан үйл, төрт ёсны уламжлалын холбоо;
3.2.8. Хөрш зэргэлдээ улсын ард түмний аман болон биет бус соёлын өвд хөөмийн урлагийн үзүүлсэн нөлөө, харилцан хамаарал.
3.3. Хөөмийн урлагийн сурталчилгааг өргөжүүлэх талаар:
3.3.1. Хөөмийн уламжлалт урын сан болон нутаг, нутгяйн хөөмийчдийн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хөөмийн   теле, радио хичээл явуулах;
3.3.2. Хөөмийн урлагийн тухай танилцуулга (CD, DVD) гаргах;

3.3.3. Хөөмийн урлагийн тухай цуврал баримтат кино бүтээх;
3.3.4. Хөөмийчид болон хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, урамшуулан алдаршуулах зорилгоор төв, орон нутаг, олон улсын хэмжээнд хөөмийчдийн үзлэг болон хөөмийн уралдаан, наадам, уулзалт, ярилцлага, сургалтыг   үе шаттай зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт


1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдаж, уялдуулан зохицуулах үүргийг Зохицуулах хороо гүйцэтгэнэ.
2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, мэдээллээр ханган хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
3. Орон нутагт "Монгол хөөмий" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах салбар хороог аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байгуулан ажиллуулна. Салбар хорооны бүрэлдэхүүн, түүний ажлын чиг үүргийг Засаг дарга батлан гүйцэтгэлд нъ хяналт тавьж ажиллана.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжуүлэх хугацаа

"Монгол хөөмий" хөтөлбөрийг 7 жилийн (2008-2014 он) хугацаанд хэрэгжүүлнэ.


Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт


"Монгол хөөмий" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага (аймаг, нийслэл, мэргэжлийн эвлэл, холбоо, төв, студи зэрэг)-тай хамтран хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
• Улсын төсөв, Соёл, урлаг хөгжуүлэх сангийн хөрөнгө;
• Гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламж;
• Байгууллага,     иргэдээс    оруулсан    хандив,     тусламжийн хөрөнгө.


Долоо. Хөтөлбөрийн үр дүн

1 . Хөөмийн урлагийг өвлөсөн ардын билиг авъяастны үйл ажиллагааг дэмжих, тэдний авъяас билиг, арга барил, дэг сургуулийг хамгаалан, хөгжүүлэх ажлын шинэ тогтолцоо бүрдэнэ.
2. Хөөмийн урлагийн мартагдаж буй өв уламжлалыг сэргээн өвлөх, хөгжүүлэх үйл ажиллагааны түвшин дээшилж, хамрах хүрээ, далайц, хүртээмж нэмэгдэнэ.
3. Хөөмийн урлагийн судалгаа, сурталчилгаа эрчимжиж, сууръ болон хавсарга судалгааны тоо, чанарт ахиц гарч уг чиглэлээр олон улсын болон улс, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд зохиох арга хэмжээний менежмент боловсронгуй болно.
4. Улс, аймаг, нийслэл, холбогдох байгууллага хөөмийн бүртгэл-мэдээллийн сантай болж, сонирхогч, авъяастан, уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд үйлчлэх материаллаг бааз болон оюуны орчин бий болно.
5. Хөөмийн урлаг сэргэж, монгол үндэстэн, угсаатан, монгол хүний соёлын хэрэглээ болж, төрт ёс, баяр наадмын нэгэн хэсэг болох орчин бүрэлдэж, олон улсын түвшинд хөөмийн урлагийн эзлэх байр сууръ дээшилнэ.


Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд


• "Монгол хөөмий" хөтөлбөрийг хэрэгжүулэх төлөвлөгөөг бүх шатны Засаг дарга нар баталсан байх.
• Соёлын өвийн улсын нэгдсэн болон байгууллага, сум, аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн сан хөөмийн урлагийн талаархи бүртгэл-мэдээлэлтэй болсон байх.
• Аймаг, нийслэл, сум, дүүргээс хөөмийн албан болон албан бус сургалт явуулсан байдал.
• Хөөмийн урлаг сэргэж, мэргэжлийн урлагийн байгууллагууд хөөмийчтэй болсон байх.
• Хөөмийн урлагийн чиглэлээр зохион байгуулсан бүс нутаг, улс, олон улсын уралдаан, наадмын менежментийн түвшин.
• Хөөмий сонирхогч, ардын авъяастан-хөөмийчдийн тоо өссөн байдал.

   Засгийн газрын 2007 оны 159 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт "МОНГОЛ ХӨӨМИЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ    АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДЭЭРХ ХОЛБООСООР ОРЖ ҮЗНЭ ҮҮ.

http://www.legalinfo.mn/annex/details/2207?lawid=5296

Сэтгэгдэл