Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Тэмцээнд амжилттай оролцож мөнгөн шагналын болзол хангасан тамирчин түүний дасгалжуулагчдад Засгийн газрын 2013 оны 42 дугаар тогтоолоор 300.300.000 төгрөгийн мөнгөн шагнал олгогдох шийдвэр гарсан .Уг шийдвэрийн дагуу 90 тамирчин, 25 дасгалжуулагч нарт нийт 300.300.000  төгрөгний мөнгөн шагналыг Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал гардууллаа.  

Эдгээр тамирчдаас дурдвал:

-       Б.Мягмарсүрэн ОХУ-ын Анапад болсон Кикбоксын дэлхийн цомын аваргаас алтан медаль хүртэн -12 сая төгрөг

-       А.Маралмаа БНКУ-ын АСТАНАД болсон бүстэй бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нээс хүрэл медаль- 10.8 сая төгрөг

-       П.Жигжидсүрэн шатрын дасгалжуулагч 7 сая төгрөг

-       А.Энхээ чөлөөт бөхийн дасгалжуулагч 5.100.000 төгрөг,

-       Г.Наранбат БНХАУ-ын Хонг-Конг болсон сумо бөхийн насанд хүрэгчдийнДАШТ-ээс алтан медаль хүртсэн- 3 сая төгрөг

-       Э.Энхбат БНСУ-ын Чэжү хотод болсон Жүдо бөхийн ДЦАШТ-ээс алтан медаль хүртсэн - 2 сая төгрөг

-       С.Хаянхярваа гардан тулааны дасгалжуулагч – 1.2 сая төгрөг

-       Н.ДагвасүрэнМонгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн- 1 сая төгрөг

-       Ц.Мөнхзаяа Монгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн- 1 сая төгрөг

-       Д.Бат-Эрдэнэ ДагвасүрэнМонгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн-1 сая төгрөг

-       Б.Амбасэлмаа Монгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс хүрэл  медаль хүртсэн- 500.000 төгрөг гээд нийт 115 хүнд олгогдож байгаа юм.

 

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, тэдэнд олгох мөнгөн шагналын хэмжээг шинэчиллээ.

Засгийн газар 1997 онд 252 дугаар тогтоол гарган анх удаагаа олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн ба 2001, 2005, 2008 онуудад өөрчлөлт оруулж байсан.

Мөн 2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” баталж, олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон.

Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2009 оны "Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолыг өөрчлөн мөнгөн шагналыг олимпийн төрлийн тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг даалгасан.

Журмын гол онцлог нь олимпийн наадмын төрөлд гаргасан тамирчны амжилтыг түлхүү үнэлэн олимп, дэлхий, тивийн тэмцээнд үзүүлэх тэдний амжилтыг дээшлүүлэн дэмжихэд чиглэгдсэн. 

            Ийнхүү Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоол хүчингүй болж 2013 оны  41 дугаар тогтоолоор "Мөнгөн шагнал олгох” журам шинэчлэгдэн батлагдлаа.

http://www.legalinfo.mn/annex/details/5773?lawid=9062

Дээрх холбоосоор орж танилцана уу.

 

Сэтгэгдэл