Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 дүгаар зарлигийг хэрэгжүүлэх үйл ажиллгааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн олимпийн наадам, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг сонирхогчдын спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт нас барсан тамирчдын ар гэрийнхэнд буцалтгүй мөнгөн тусламжийг  гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. Энэхүү буцалтгүй тусламжийг нийт 5 тамирчны ар гэрийнхэнд нь гардуулан өглөө.

Т.Артаг  МУГТ 1968 оны  Мехикогийн Олимпоос чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртсэн. Түүний мөнгөн тусламж болох   24 сая төгрөгийг гэр бүлийнх нь хүн Д.Баярлахт   

Ж.Даваажав МУГТ 1980 оны Москвагын Олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн.  Гэр бүлд нь 36 сая төгрөг

Б.Жамсран ОУХМ  1971 оны Болгарын Олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медөль хүртэж байсан. Түүний мөнгөн урамшуулал болох  12 сая төгрөгийг  охин Ж.Буянхишигт  

 Л.Энхбаяр МУГТ  1985 оны Унгарын Олимпоос чөлөөт бөхөөр  хүрэл медаль хүртэж байсан. Мөнгөн урамшууллыг эхнэр Д.Алтанцэцэгт  6 сая төгрөгийг  

 Р.Отгонбаяр МУГТ 1982 оны Германы Олимпоос боксоор  мөнгөн медаль хүртсэн түүний мөнгөн урамшуулал болох  12 сая төгрөгийг охин О.Уянга нь тус тус гардан авлаа.

Эдгээр буцалтгүй тусламжийг хүлээн авсан тамирчдын гэр бүлийнхэн бусад тамирчин болон тамирчдын гэр бүлийнхэнд  хандан:  Тамирчны нөр их хөдөлмөр,  амжилт нь эргээд үр хүүхэд, ар гэрийнхэнд нь ирж байгаад талархаж, их спортдоо улам их  амжилт гаргахыг хүссэн юм.  

Сэтгэгдэл