Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн 03 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн ITM – 2013 үзэсгэлэн яармаг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран “Ай ТИ ЭМ-2013” 14 дэхь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2013 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна. 

Уг үзэсгэлэнд  оролцогчдын тоо жил ирэх бүр эрс нэмэгдэж байгаа нь бүтээгдэхүүний технологи, сурталчилгаа  өргөн хүрээг хамрах болж,  салбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсоныг илтгэж байна.

Үзэсгэлэнд манай улсын 21 аймгийн аялал жуулчлалын газруудын төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгийн зорих газрын онцлог байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс авчиран сурталчилна. Нийт 120 талбайд  Монгол улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадагш чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур операторууд, жуулчны бааз, зочид буудал, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч үндэсний томоохон авиа компани, тийзийн үйлчилгээ эрхлэгч аялалын агентууд, урлаг соёлын байгууллага, гар урлал, ноос ноолууран эдлэл, үйлдвэрлэл эрхлэгчид гээд  нийт 130 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд  оролцоно.  Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголиан Аэрлайнс групп, Хамтран ажиллагч түнш байгууллагаар Өвөрхангай аймгийн  Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд оролцож байна.

Энэ жилийн нэг онцлог нь хөдөө орон нутгаас оролцогчид нилээд өргөн хамрагдаж байгаа бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Хөвсгөл гэх мэт аймгууд  нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна. 

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, боломжийг олгодог юм.

Бид жил бүрийн үзэсгэлэнгийн нээлтэнд Монголд сууж буй Элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй танилцах боломж олгодог.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг урьж асуудал дэвшүүлсэн, онол практикийн илтгэлийг 2 хоногийн турш хэлэлцүүлж,  салбарын ажиллагсад, оюутан залууст хүртээл болгохоор төлөвлөж байна.

"International Travel Mart -2013" үзэсгэлэнгийн хөтөлбөр

 

                 2013оны 03сарын 23- ны өдрийн товч хөтөлбөр

 

11.00 – 11: 10   “Түмэн эх “ чуулга

11:10 – 11:20     Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн ажиллагаа

11:20 – 11:30    “Түмэн эх “ чуулгын тоглолт

11:30 – 11:40     “Торго” салон үндэсний хувцасны үзүүлбэр                 

11:40 – 11:50     Дуучин Чулуунбаатар

11: 50 -12: 00    Монгол костюмс Үндэстэн ястан коллекци

12: 00 – 12:30    Зочид төлөөлөгчдийг “Mongolia ITМ-2013” олон улсын

               аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай                

                танилцахыг урина      

12:00 – 12:20     “Сүлд”  чуулгын тоглолт 

12:20 – 12:30       Өвөрхангай аймгийн реклам  

12: 30-12: 50        Домог хамтлаг        

12:50 – 13:00       Төмөр замын дуу бүжгийн чуулга 

13:00 -  13:20       Монголиан Аэрлайнес Групп компанийн  реклам танинмэдэхүйн  асуулт хариултын уралдаан

14:10 – 14:30       Үзэсгэлэнд оролцогч байгууллагын реклам

14:00 – 14:10      “Түмэн эх “ чуулгын тоглолт

        2013оны 03сарын 24- ний өдрийн товч хөтөлбөр  

 

10:20 -10:30    Хөтлөгч:  Үг хэлнэ.                      

10.30 – 10:40   Өмнөговь  аймгийн оролцогч байгууллагуудын реклам

10.40 – 11:10   “Монгол онгод”  хамтлагийн тоглолт        

 11:10 – 11:20    Байгууллагын реклам

11: 20-11: 50    Домог хамтлаг

11:50 - 12:00   “Түмэн эх”  чуулгын тоглолт

12:00 – 13:00   Үзэсгэлэнд оролцогч байгууллагын реклам

13:10 – 13:30  Эртний эдлэлийн дуудлага худалдаа

13:30 – 13:40  Монголиан Аэрлайнес Групп компанийн  реклам танин мэдэхүйн  асуулт хариултын уралдаан

13: 40-13: 50  Байгууллагын реклам

14: 00-14: 30  Домог хамтлаг

13:50 – 15:30   Үзэсгэлэнд оролцогч байгууллагын реклам

15:30 -15:50      “Сүлд чуулга ”-ын тоглолт

 16:00 –  Mongolia ITМ2013 Олон улсын аялал жуулчлалын 

                      үзэсгэлэнгийн албан ёсны хаалтын ажиллага

 

15:00 – 16:00    Үзэсгэлэнд оролцогч байгууллагын реклам

14:30 – 15:00    “Монгол онгод”  хамтлагийн тоглолт

 

 Уулзалт, зөвлөгөөний хөтөлбөр

Хаана: Мишээл Экспо төвийн хурлын танхим
Хэзээ: 3сарын 23-24 Хамрах хүрээ: Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчид, оюутан залуус, хэвлэл мэдээллийнхэн (Үнэ төлбөргүй)

Цагийн хуваарь

Сэдэв

Илтгэгч

3-р сарын 23Бямба

12:00-12:20

Нээлт

Соёл Спорт, Аялал жуулчлалын яам

С. Хосхарцага

12:30-12:50

“Нийслэлийн аялал жуулчлалын хөгжлийн асуудлууд”

Э. Баттулга

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга

14:00-14:20

“2012 онд Монгол улсад аялсан гадаадын жуулчдад явуулсан судалгааны тайлангийн танилцуулга”

Б. Саруулмаа

Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтэн

14:30-14:50

“Азийн эдийн засгийн хурдацыг өсгөж буй 2,3 их наяд америк долларыг Монголын аялал жуулчлалын зах зээлд оруулж ирэх гүүрийг бий болгох нь ”

Жэмис Жип

Монгол улсын их сургуулийн багш

15:00-15:20

“Үйлчилгээний чанарт ажиллах хүчний нөлөөлөл”

Н. Батцэнгэл

Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн

15:30-15:50

“Говийг дэлхий яагаад сонирхдог вэ?”

Х. Түмэндэлгэр

Өмнөговь аймгийн Гайхамшигт Говь МАЖХолбооны гүйцэтгэх захирал

3-р сарын 24Ням

11:30-11:50

“Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн”

Г. Баярмагнай

Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын  аялал жуулчлалын мэргэжилтэн

12:00-12:20

“Аялал жуулчлалын чиглэлээр амжилттай суралцахад түлхүүр болох зүйлс”

Б.Бямбажав

Мойлт эко жуулчны баазын захирал

12:30-12:50

“Хархорин музейн танилцуулга”

Л. Шинэбат

Хархорин музейн тайлбарлагч

14:00-14:20

“Өвлийн аялал жуулчлалын эвентүүдийн судалгааны үр дүн”

Э.Оюунцэлмэг

Монгол Улсын их сургуулийн багш

14:30-14:50

“Be Mongolian”төслийн танилцуулга

С. Буяндэлгэр

“Vertical”студийн продюсер

15:00-15:20

“Говь дахь тусгай сонирхолын аялал жуулчлал”

Х. Түмэндэлгэр

Өмнөговь аймгийн Гайхамшигт Говь АЖХолбооны тэргүүн

   
Хөтөлбөр гаргасан:  АЖҮТөвийн зохион байгуулах комисс

Холбогдох утас: Б.Бүжинлхам- 99186735, Э.Батзаяа- 99228448

Сэтгэгдэл