Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

“Анхны ном, анхны бүтээл ирээдүй хойчийн үнэт эхлэл байдаг. Түүнд сэтгэлийн тортог байхгүй”  

Монголын Хүүхдийн Номын Ордны 10 жилийн ойг угтан, Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан Соёл, Спорт, Аялал Жуучлалын Яам, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн Номын ордонтой хамтран Монголын зохиолчдын “Анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулан гаргаж байна.

Зохиолчдын анхны ном зохиолч, уншигч олонд ямархан үнэтэй, дурсамжтай, сургамжтайг нээн харуулахад уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа бөгөөд Ардын уран зохиолчид, Төрийн шагналтнууд, нэрт зохиолчид, дунд, залуу үеийн уран бүтээлчидийн бүтээл  оролцож байгаа юм байна.  

Энэ үзэсгэлэнг Монгол улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд зохиолчдын фото зураг, товч намтар, анхны номын хамт байрлуулсан  байна.

Ингэснээр шинэ үеийн монголын уран зохиолын түүх, зохиолчдын  анхны номыг хойч үеийн залууст танилцуулахаас гадна мэдээллийн томоохон сан бүрдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү үзэсгэлэнгийн номыг Монголын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, Хотын төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн архивын фонд болон хувь хүмүүсийн номын цуглуулгаас авч бүрдүүлсэн байна.

Уг үзэсгэлэн 2013 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Хүүхдийн номын ордонд үзэгчдийн хүртээл болох юм. /СТӨ-Б корпус/

Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЯамны Соёл, Урлагийн бодлого хэрэгжүүлэлтийн газрын дарга Н.Оргил, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Хүүхдийн номын ордны захирал Д. Оюунбилэг, МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн А.Эрдэнэ-Очир нар оролцож үг хэлэх бөгөөд  Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Бааст, П.Бадарч, Ш.Сүрэнжав нарын анхны дууг дуулах юм.  

Дашрамд сонирхуулахад 1999 онд Франц улсын Парис хотод болсон НҮБ-ын ХХХчуулганаар “Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хүнлэг чанарыг дээшлүүлэхэд утга зохиол, яруу найраг хамгийн хүндтэй үүргийг хүлээж байна” хэмээн тунхаглаад “Дэлхийн Яруу Найргийн Өдөр”- ийг 03-р сарын 21 болгон зарласан юм.  

Сэтгэгдэл