Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Монгол уламжлалт бий, биелгээ)

2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монголын уламжлалт бий, биелгээ” хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулах үүрэг бүхий Зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. “Монголын уламжлалт бий, биелгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2010 оноос эхлэн улсын төсөвт жил бүр тусгаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг Зохицуулах хорооны дарга бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. “Монголын уламжлалт бий, биелгээ” хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

МонголУлсын Ерөнхий сайд                С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд   

                                                                Ё.ОТГОНБАЯР

                                                                                                                        

  Монгол Улсын   Засгийн газрын 2009 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

                                                                                                       

"МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ, БИЕЛГЭЭ" ХӨТӨЛБӨРИЙГХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

 ¹

 

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх хугацаа

(оноор)

Санхүүжилтийг

хариуцах

байгууллага

 

   Арга хэмжээг зохион

  байгуулах байгууллага

 

1.1

Бий, биелгээний урлагийн судалгааны

үндэсний багийг томилон ажиллуулна

 

2009

 

Боловсрол,

соёл, шинжлэх

ухааны яам

 

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яам, Зохицуулах хороо            

 

1.2

Үндэсний багаас хээрийн шинжилгээ, судалгаа хийх ажлын төлөвлөгөө, төсөв боловсруулж батлуулан хэрэгжүүлнэ

 

 

2009-2011

 

Шинжлэх ухаан,

технологийн

сан

 

Бий, биелгээний урлагийн

судалгааны үндэсний баг,

"Бий-биелэг" холбоо

 

1.3

Монголын утга соёлын өвийн музей, судалгааны студи байгуулна

 

 

2011-2013

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

Шинжлэх ухаан,

технологийн сан, гадаадын хөрөнгө

оруулалт

 

Соёлын өвийн төв болон Морин хуур, уртын дуу, хөөмий, бий,биелгээ зэрэг уламжлалт урлагийн төрөл зүйлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн

хэрэгжилтийг зохион байгуулах зөвлөл, хороо

1.4

Монголын уламжлалт бий, биелгээ болон түүний уламжлалт урын санг өвлөн эзэмшсэн билиг авъяастны судалгаа явуулсны үндсэн дээр  улс, аймаг, нийслэл, сум,  байгууллагын бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлж, жил тутам баяжуулна

 

2009-2014

 

Соёлын

өвийн төв,

аймаг, нийслэл,

сумын Засаг

даргын Тамгын

газар

 

Соёлын өвийн төв,

аймаг,нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн урлагийн байгууллага,

сумдын соёлын төв

 

2.1

"Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийн агуулга, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

холбогдох байгууллага, ажилтнуудын дунд сургалт,  семинар зохион байгуулна

 

 

2009

Соёл, урлаг

хөгжүүлэх сан

 

 

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яам, Соёл, урлагийн хороо

 

 

 2.2

Бий, биелгээний  судалгааны ном,

товхимол,  СD, VCD хэвлүүлнэ

 

2010

2012

2015

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

Шинжлэх ухаан,

технологийн сан

Соёлын өвийн төв,

"Бий-биелэг" холбоо

 

 2.3

Гэрийн болон шавь сургалтыг хөхиүлэн дэмжих, зарим сургуульд бий, биелгээний

сургалт явуулах арга хэмжээ авна

 

2009-2014

Аймгийн Боловсрол,   соёлын газар,

Нийслэлийн соёл,    урлагийн газар

Аймгийн Боловсрол, соёлын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Боловсролын газар,

ерөнхий боловсролын

сургуулиуд

 

 2.4

Бий, биелгээ, бийч-биелээчдийн  танилцуулга, цомог бэлтгэж  

хэвлүүлнэ

 

 

2009-2010

Нүүдэлчдийн соёл

иргэншлийг судлах олон улсын хүрээлэн,

Шинжлэх ухаан,

технологийн сан

Бий, биелгээний урлагийн

судалгааны үндэсний баг,

"Бий-биелэг" холбоо

 

 2.5

Монголын уламжлалт бий, биелгээний наадам зохион байгуулна

 

 

2009

 

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

ЮНЕСКО-гийн

Монголын үндэсний    комисс

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яам, Зохицуулах хороо, ЮНЕСКО-гийн  

Монголын үндэсний комисс         

 

 

 2.6

Бий, биелгээний наадмыг  Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий аймагт бүсчлэн зохион байгуулна.

 

 

 

2010-2014

 

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

аймгийн Засаг

даргын Тамгын

газар, аймгийн     Боловсрол,

соёлын газар

Зохицуулах хороо,            

аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар,        "Бий-биелэг" холбоо

 

 2.7

Монгол угсаатны уламжлалт бүжгийн Олон улсын наадмыг Монгол Улсад зохион байгуулна

 

2011

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

ЮНЕСКО,

гадаадын байгууллагууд

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яам, Соёл урлагийн хороо, Зохицуулах хороо, Бүжгийн нийгэмлэг, "Бий-биелэг" холбоо

 

 

 2.8

Бий, биелгээний урлагийн тухай цуврал баримтат кино бүтээнэ

 

2010-2014

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

Шинжлэх ухаан,

технологийн сан

Зохицуулах хороо,            

"Монгол кино" нэгтгэл,

"Соёл-Эрдэнэ" студи

 

 2.9

Монголын уламжлалт бүжгийн багш нарыг мэргэжил дээшлүүлэх, давтан сургах сургалтад үе шаттай хамруулна

 

 

2010-2014

Соёл, урлаг

хөгжүүлэх сан

 

Соёл урлагийн хороо, Соёл, урлагийн их  сургууль, Соёлын дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж, СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж

 

2.10

Бий, биелгээний урлагийг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжийг судалж хэрэгжүүлнэ

 

 

2010-2014

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Байгаль

орчин, аялал жуулчлалын

яам,  ЮНЕСКО-

гийн Монголын

үндэсний комисс

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс         

 

 

 3.1

Бий, биелгээний урлагийг хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжист өргөмжлөн  тунхаглуулах өргөдөл, санал боловсруулж ЮНЕСКО-д уламжилна

 

2010-2012

ЮНЕСКО-гийн

Монголын

Үндэсний

Комисс,

Соёлын өвийн төв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс, Соёлын өвийн төв

 

 3.2

Аймаг, нийслэлийн Боловсрол соёлын болон соёл урлагийн газар бий, биелгээний урлагийг хадгалж хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

 

2010-2014

Аймаг, нийслэлийн Засаг даргын

Тамгын газар

Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын Тамгын газар, соёл, боловсролын байгууллагууд

 

 3.3

Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр ардын бүжиг, бий, биелгээ  сонирхогч авъяастнуудаа судлан тодруулж, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллана

 

2009-2014

Аймаг, нийслэл,

сум, дүүрэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын болон Соёл, урлагийн газар

 

 

 

 

 3.4

Бий, биелгээний урлагийг ур чадварын өндөр түвшинд өвлөн тээж, шавь болон гэрийн сургалт явуулан ур чадвар бүхий шавь төрүүлж байгаа авъяастнуудыг урамшуулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна

 

 

2010-2014

 

    Тухайн

       үед

шийдвэрлэнэ

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

ЮНЕСКО

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зохицуулах хороо, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс       

 

 

 

 

 3.5

Монголын уламжлалт бий, биелгээний ховор, хосгүй өвийг хадгалж хамгаалах, шавь нартаа зааж өвлүүлэн сурталчлах үйлсэд амжилт гаргасан ардын авъяастан, уран бүтээлчийг хөхиүлэн дэмжиж, төр засаг, байгууллагын шагналаар шагнуулах арга хэмжээг зохион байгуулна 

 

2009-2014

 

   Тогтсон

    журмын

       дагуу

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

аймаг, нийслэлийн

Засаг даргын

Тамгын газар,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар

 

 

 3.6

Уламжлалт бүжгийн Олон улсын наадам, уралдаан, тэмцээнд Монголын бүжигчид, бийч-биелээчдийг дэмжин оролцуулна

 

 2009-2014

Улсын

төсөв, хандив,

тусламж

Соёл, урлаг

хөгжүүлэх сан,

гадаадын

байгууллагууд

Зохицуулах хороо,            

"Бий-биелэг" холбоо

 

 3.7

Бий, биелгээний урлагийг дэмжих асуудлыг ЮНЕСКО-гийн "Хүн-Эрдэнэ" хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авна 

 

 2010-2014

 

  ЮНЕСКО

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, урлагийн хороо, Соёлын өвийн төв

 

 3.8

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ

 

 2009-2014

 

Улсын төсөв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Боловсрол, соёл,

шинжлэх ухааны яам

                                                      

                                                                                                             ---оОо---

 

   Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
                                                                                                              
   
                                                                                    "МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ, БИЕЛГЭЭ" ХӨТӨЛБӨР

 
                                                                                                   Нэг.Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, утга соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар заасан байдаг.

Монгол Улс морин хуурын уламжлалт урлагийг 2003 онд, монгол ардын уртын дууг 2005 онд хүн төрөлхтний утга соёл, аман өвийн шилдэг дээжист тунхаглуулж, ЮНЕСКО-гийн батламж авсан билээ. Монгол Улсын Засгийн газраас "Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр" (1999-2006 он)-ийг хэрэгжүүлж дууссан бөгөөд "Морин хуур, уртын дуу", "Монгол хөөмий" хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Гэвч ардын уламжлалт урлаг, биет бус соёлын өвийн олон төрөл, зүйлд иж бүрэн хандаж, тэдгээрийг адил тэнцүү хадгалж хамгаалах асуудал шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Үүний нэг жишээ нь Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бий,биелгээний уламжлал мартагдахад хүрч, язгуур бийч-биелээчид цөөрсөөр байна. Монголын олон ястны уламжлалт бүжиг, бий, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, хуур, икэлийн уламжлалт татлагууд мартагдан гээгдэж байна.

Төв, орон нутгийн урлаг, соёлын байгууллагын урын санд түгээмэл байдаг "биелэг", "баруун монгол биелгээ" зэрэг тайзны бүжгүүдийн олонхи нь олон ястны бий, биелгээний ялгаа, заагийг нарийн гаргаагүйгээс язгуур намба төрхийг алдагдуулж, агуулга, хэлбэрийг бүдгэрүүлжээ.

Цөөн тооны авъяастнууд баяд, дөрвөд, захчин, казах, хотон, урианхайн бий, биелгээ, буриадын ёохор зэрэг уламжлалт бий, биелгээ, бүжгийг хадгалж хамгаалан, залуу үедээ өвлүүлэх талаар хичээн зүтгэж байгаа боловч тэдгээрийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих арга, хэлбэр бүрэн төлөвшөөгүй байна.


Монгол ардын язгуур бий, биелгээг хадгалж хамгаалах, үеэс үед өвлүүлэх, бий, биелгээний гэрийн болон шавь сургалт, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, өвлөн тээгч-бийч-биелээчдийг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх зорилгоор "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг боловсруулав.

                                                                           Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1Хөтөлбөрийнзорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын уламжлалт бий, биелгээний урлагийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах, уламжлан өвлүүлэх, бий, биелгээний дэг жаяг, арга маягийг сургаж эзэмшүүлэх, хөгжүүлэх ажлыг соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авъяастны дунд өрнүүлэн дэлгэрүүлж улмаар түүний үндэсний болон олон улсын түвшинд эзлэх байр суурийг бэхжүүлэх явдал юм.

2.2. Хөтөлбөрийн зорилтууд 

2.2.1. Монголын уламжлалт бий, биелгээ, бийч-биелээчийн судалгаа явуулах;

2.2.2. Монголын уламжлалт бий, биелгээний сургалт, сурталчилгаа явуулах;

2.2.3. Бийч-биелээчдэд дэмжлэг үзүүлж, тэднийг тодруулан алдаршуулах, бий, биелгээг өвлүүлэн хөгжүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам

3.1.1. Монголын уламжлалт бий, биелгээ болон түүний уламжлалт урын санг өвлөн эзэмшсэн билиг авъяастны судалгаа явуулж, улс, аймаг, нийслэл, байгууллагын бүртгэл-мэдээлэл, аудио, видео сан бүрдүүлэх;

3.1.2. Бий, биелгээний албан болон албан бус, шавь болон гэрийн сургалт зохион байгуулах, бий, биелгээний урлагийн үзлэг, уралдаан, наадам, уулзалт, симпозиум, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, уламжлалт бий, биелгээ, бийч-биелээчийн талаархи танилцуулга, цомог, ном, товхимол гаргаж сурталчлах;

3.1.3. Бийч-биелээчдийг тодруулах, тэдгээрийг хөхиүлэн дэмжиж алдаршуулах, шагнаж урамшуулах, ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

3.2. Бий-биелгээний судалгааг дараах чиглэлээр явуулна.

3.2.1. Монголын уламжлалт бий, биелгээний үүсэл гарвалын судалгаа;

3.2.2. Монголчуудын уламжлалт бүжгийн урлаг, оюуны сэтгэлгээнд бий, биелгээний гүйцэтгэсэн үүрэг, түүхэн ач холбогдол;

3.2.3. Бий, биелгээний тархалт болон нутаг, нутгийн хувилбарууд, олон ястны бий, биелгээний төрөл, зүйл, өвөрмөц онцлог, дэг сургууль, донж маяг, тэдгээрийн харьцуулсан судалгаа;

3.2.4. Бий, биелгээний уламжлалт татлагууд, хуур (икэл, товшуурын) бий, биелгээ болон ардын аман билгийн бусад төрлүүдийн уялдаа холбоо;

3.2.5. Бий, биелгээний гэрийн болон шавь сургалт, заах арга зүйн уламжлал, шинэчлэл;

3.2.6. Бий, биелгээний уламжлалаас суралцах, бүтээлчээр хөгжүүлэх, уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах арга замын судалгаа;

3.2.7. Бийч-биелээчийн түүх, шастир, биелэх ур чадварын судалгаа;

3.2.8. Бий, биелгээ болон монголчуудын хэв заншил, бэлгэдэл, зан үйл, төр ёсны уламжлалын холбоо;

3.2.9. Хөрш зэргэлдээ улсын ард түмний аман болон биет бус соёлын өвд бий, биелгээний урлагийн үзүүлсэн нөлөө, харилцан хамаарал.

3.3. Бий, биелгээний урлагийн сургалт, сурталчилгаа.

3.3.1. Төв, орон нутгийн соёл, боловсролын байгууллагууд бий, биелгээний албан болон албан бус сургалт зохион байгуулах, шавь болон гэрийн сургалтыг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.3.2. Бий, биелгээ, бийч-биелээчийн тухай танилцуулга, цомог, ном, CD, DVD гаргах, цуврал баримтат кино бүтээж сурталчлах;

3.3.3. Бий, биелгээний уламжлалт урлагийн төрөл, зүйлийг сурвалжлан олж илрүүлэх, судлан сурталчлах, бийч-биелээчийг тодруулан алдаршуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, бий, биелгээний урлагийг өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор төв, орон нутаг, үндэсний хэмжээнд үзлэг, уралдаан, наадам, уулзалт, ярилцлага, симпозиум, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;

3.3.4. Уламжлалт бий, биелгээ, бийч-биелээчийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үе шаттай сурталчлах.

 Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах явцад хяналт тавих үүргийг хөтөлбөрийн Зохицуулах хороо гүйцэтгэнэ.

4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил-арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргийг Соёл, урлагийн хороо гүйцэтгэнэ.

4.3. Орон нутагт "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах салбар хороог аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байгуулан ажиллуулна. Салбар хорооны бүрэлдэхүүн, түүний чиг, үүргийг Засаг дарга батлан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана.
 

 Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

"Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг 6 жилийн (2009-2014 он) хугацаанд хэрэгжүүлнэ.

 
 Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт
                                                                                       
"Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Соёл, урлагийн хороо холбогдох төрийн болон төрийн бус байгууллага (аймаг, нийслэл, мэргэжлийн эвлэл, холбоо, төв, студи зэрэг)-тай хамтран хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.

-улсын төсөв (Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгө);
-гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламж;
-төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс оруулсан хандив, тусламжийн хөрөнгө.
 

 Долоо. Хөтөлбөрийн үр дүн

7.1. Бий, биелгээний урлагийг өвлөсөн ардын билиг авъяастны үйл ажиллагааг дэмжих, тэдний авъяас билиг, арга барил, дэг сургуулийг хадгалж хамгаалан хөгжүүлэх ажлын шинэ тогтолцоо бүрдэнэ.

7.2. Бий, биелгээний урлагийн мартагдаж байгаа өв уламжлалыг сэргээх, өвлөн хөгжүүлэх үйл ажиллагааны түвшин дээшилж, хамрах хүрээ, далайц, хүртээмж нэмэгдэнэ.

7.3. Бий, биелгээний урлагийн судалгаа, сургалт, сурталчилгаа эрчимжиж, суурь болон хавсарга судалгааны тоо, чанарт ахиц гарч уг чиглэлээр олон улсын болон улс, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд зохиох арга хэмжээний менежмент боловсронгуй болно.

7.4. Улс, аймаг, нийслэл, холбогдох байгууллага бий, биелгээний бүртгэл-мэдээллийн сантай болж, сонирхогч, ардын авъяастан, уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд үйлчлэх материаллаг бааз болон оюуны орчин бий болно.

7.5. Бий, биелгээний урлаг сэргэж, монгол үндэстэн, угсаатан, ястны соёлын нэгэн хэрэглээ болж, ардын билиг авъяастан, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын сан баяжиж, үндэсний хэмжээнд бий, биелгээний урлагийн эзлэх байр суурь дээшилнэ.


 Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд

8.1. "Монголын уламжлалт бий, биелгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга нар баталсан байх;

8.2. соёлын өвийн улсын нэгдсэн болон байгууллага, аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд бий, биелгээний урлагийн талаархи бүртгэл-мэдээлэл бий болсон байх;

8.3. зарим аймаг, сум, дүүрэг, ерөнхий боловсролын сургуульд бий, биелгээний албан болон албан бус сургалт явуулсан байдал;

8.4. бий, биелгээний урлаг сэргэж, концертын байгууллага, уламжлалт урлагийн хамтлагууд бийч-биелээчтэй болсон байх;

8.5. бий, биелгээ, уламжлалт бүжгийн урлагийн чиглэлээр зохион байгуулсан бүс нутаг, улс, олон улсын уралдаан, наадмын менежментийн түвшин;

8.6. бий, биелгээний урлагийг сонирхогч, ардын авъяастан, бийч-биелээчийн тоо өссөн байдал.

                                                                                               ---оОо---

Сэтгэгдэл