Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯам 2012 онд Засгийн газрын 26 шийдвэрийн 35 заалт (Засгийн газрын 18 тогтоол, Засгийн газрын хуралдааны 8 тэмдэглэл)-ийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр шийдвэрийг яамны газар, хэлтэс болон холбогдох газруудад хариуцуулан, яамны тухайн үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд тусгах замаар хэрэгжилтийг ханган ажилласнаар Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 2012 оны жилийн эцсийн дүнгээр 95.5 хувийн биелэлттэй байна.

Засгийн газраас гарсан шийдвэрийг тухай бүр бүртгэн хяналтад авч, яамны удирдлагуудад танилцуулах, сүлжээгээр албан хаагчдад хүргүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийн талаар сар бүр удирдлагын зөвлөлийн хуралд мэдээлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллажээ. Тайлангийн хугацаанд Засгийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар Засгийн Хэрэг эрхлэх газарт холбогдох журмын дагуу 3 удаа мэдээлж ирсэн байна.

2012 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 18 тогтоолын 25 заалтын 60 хувь нь биелсэн (15),4 хувь нь хэрэгжих шатанд (1 заалт 30 хувь)-ийн гүйцэтгэлтэй; хугацаа болоогүй 36 хувь (9) Засгийн газрын хуралдааны 8 тэмдэглэлээр үүрэг болгосон 10 заалтын 80 хувь биелсэн (8),10.0 хувь нь хэрэгжих шатанд (1 нь30хувь)-ийн10 хувь нь хугацаа болоогүй гүйцэтгэлтэй гарч байна.

Засгийн газрын тогтоолын хэрэгжих шатанд гэж тооцсон 1 заалт  нь  Монгол тууль” хөтөлбөр” /2012-2014 он/-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Соёлын өвийн төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Монгол туульчдын урын сан” сэдэвт улсын үзлэг-тоглолтзохион байгуулах гэх мэт арга хэмжээг авч төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг яамны цахим хуудсны хууль эрх зүйн буланд тухай бүр оруулж, баяжилт хийж байгаа нь иргэд, олон нийт Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг яамны яамны цахим хуудаснаас авах боломжоор хангагдсан гэж үзэж болохоор байна.

Сэтгэгдэл