Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

АНУ-д хууль бусаар  орж ирсэн соёлын өвийг хэрхэн хамгаалах

талаар сургалт явагджээ  

Монгол улсаас хууль бусаар алдагдаж АНУ-д зарагдах гэж байсан тарбозаврус батаарын хэргээр жишээ татаж  2013 оны 03 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Вашингтон хотноо АНУ-ын Төрийн департаментын Соёлын Өвийн Төв, дэлхийн музей, судалгааны хамгийн том төв болох  Смитсонианы хүрээлэн болон Гааль, хил хамгаалах газрууд нь  хамтран “Соёлын өв  болон эртний эдлэлийг хууль бусаар хилээр  гаргах” гэсэн сэдвээр 4 өдрийн сургалтыг холбогдох албаны болон уг сургалтыг сонирхосон иргэдийн дунд амжилттай зохион байгуулаад байна. Сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэд бүртгүүлэх шаардлагагүй байсан юм.   Уг сургалтыг  ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн хүсэлтийн дагуу дээрх байгууллагууд хамтран зохион  байгуулжээ.

Сургалт: Соёлын өвийн хууль,хянан шалгаж,мөрдөн байцаах. Хууль бусаар алдагдсан соёлын өвийг эх орондоо буцаан авчрах, Монголын соёлын өвийг хамгаалах, Эртний эдлэлийн худалдаа, Интерполоор алдагдсан  урлагийн бүтээл болон соёлын өв хөрөнгийг хайх  гэх мэт  сэдвийн дор явагдаж, холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн докторууд илтгэл, лекцийг  тавьжээ.  

Сэтгэгдэл