Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 3 сарын 11-15-ны өдрүүдэд Спортын төв ордон, ШУТИС-ийн спорт зааланд тус тус амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 18 их, дээд сургуулийн эрэгтэй 18, эмэгтэй 16 багийн 400 орчим оюутан тамирчид оролцож дүнгээ гаргалаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын анхны олон улсын шүүгч Б.Ганзориг ажилласан юм.

Эрэгтэй багаас н.Баярцогт дасгалжуулагчтай Отгонтэнгэр их сургууль,Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, н.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС, харин эмэгтэйчүүдээс Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, н.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС, Д.Энэбиш дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид тус тус эхний 3-н байрт шалгаран “Универсиад” их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, н.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС, н.Баярцогт дасгалжуулагчтай Отгонтэнгэр их сургуулийн баг тамирчид эхний 3-н байрт шалгарсан юм.

Тэмцээний хаалтын ажиллагаа 3 сарын 15-ны өдөр Спортын төв ордны А зааланд явагдаж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, ССАЖЯ-ын Спортын бэлтгэлийн төвийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг, Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил болон бусад албаны хүмүүс оролцлоо.     

Универсиад их наадмын нийслэлийн бүсийн гандболын тэмцээн 3 сарын 21-23-ны өдрүүдэд МУБИС-ийн БТС-ийн зааланд, заалны хөл бөмбөгийн тэмцээн 3 сарын 23-25-ны өдрүүдэд Монгол-Улаанбаатар их сургуулийн спортын зааланд, ширээний теннисний тэмцээн 3 сарын 22-24-ний өдрүүдэд “Оч” клуб дээр тус тус явагдана.

 

 

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл