Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өвлийн эвэнтүүдийн нэг болох Бүргэдийн баяр арга хэмжээг тохиолдуулан 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазын захирал Д.Бат-Амгаланд Амьд амьтнаар өгөөш хийхгүй байхыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн юм.  Уг мэдэгдлийн дагуу  Баян-Өлгий аймгийн ЗДТГ, МАЖХ, Бүргэдчидийн Холбоо, “Чингисийн хүрээ” Жуулчны баазаас 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа “Бүргэдийн баяр” арга хэмжээнд  амьд амьтан бус чихмэл амьтан  ашиглан  өгөөш хийсэн юм.  Бүргэдийн баярын үеэр амьд амьтан ашиглан, бүргэд шувуугаар ан хийх явдал нь гадна дотноос ирсэн үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна  цаашид аялал жуулчлалыг тогтвортой байлгах үүднээс Ц.Оюунгэрэл сайд уг мэдэгдлийг хүргүүлжээ.  Тиймээс амьд амьтан ашиглан өгөөш хийхийг энэ жилээс эхлэн хориглон, баярын үйл ажиллагааг хүмүүнлэг, амьтны эрхийг харгалзан зохион байгуулахыг хүссэн нь амжилттай болж энэ жил амьд амьтанаар өгөөш хийгээгүй юм. 

Сэтгэгдэл