Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯаманд 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Спортын холбоодуудаас 2012 онд ажил гүйцэтгэлээрээ шалгарсан эхний 25 спортын холбоодуудтай Засгийн газрын мөнгөн шагналын эрх олгох, УАШТ-нийг зохион байгуулах үйл ажиллагааны зардалыг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

 Энэхүү үйл ажиллгааны үеэр  25 спортын холбоодтой гэрээ байгуулсан юм. Гэрээ үзэглэх ёслолд ССАЖЯ-ны БТБХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан оролцож, спортын холбоодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар байлцсан юм.

Засгийн газрын тухай хууль, Биеийн тамир, спортын тухайхууль, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг Спортын холбоод хэрхэн хэрэгжүүлж байгаа болон Спортын холбоодын тухайн жилд дэвшүүлсэн зорилт үйл ажиллагааны хэтийн бодлого, бодлогын хэрэгжилт,  амжилт, хамрах хүрээ болон хууль тогтоомжоор тодорхойлогдсон зорилтуудтай уялдсан эсэхийг ССАЖЯ-ны ажлын хэсэг харьцуулан үнэлсэн юм.

Ийнхүү спортын амжилтаараа шалгарсан 25 холбоонд нийтдээ 281 сая 320 мянган төгрөгний санхүүжилтийг ССАЖЯам хийж спортын холбоодоо дэмжиж байна.  

Эхний 1-10 байранд орсон дараах спортын холбоонд  Засгийн газрын мөнгөн шагнал авах эрх олголоо.

1.     Монголын Жүдо бөхийн  холбоо

2.      Монголын Чөлөөт бөхийн холбоо

3.      Монголын Гимнастикийн  холбоо

4.      Монголын Буудлагын холбоо

5.      Монголын Хөл бөмбөгийн  холбоо

6.      Монголын Боксын  холбоо

7.      Хөнгөн Атлетикийн  холбоо

8.      Монголын Волейболын  холбоо

9.      Монголын Тэшүүрийн холбоо

10.   Монголын Байт харвааны  холбоо

Дараагийн 10-25 байранд орсон  дараах спортын холбоонд УАШТ-нээ зохион байгуулах үйл ажиллагааны зардалыг олгож байна.   

11.Монголын Шатрын холбоо

12. Монголын Таеквондогийн холбоо

13. Монголын Хүндийн өргөлт холбоо

14. Монголын  Сагсан бөмбөгийн холбоо

15. Монголын Сурын холбоо

16. ОУ-ын Таеквондогийн  холбоо

17. Монголын Даамын холбоо

18. Монголын Ширээний теннис холбоо

19. Монголын Самбо бөхийн холбоо

20. Монголын Үндэсний бөхийн холбоо

21. Монголын Кураш бөхийн холбоо

22. Монголын Кикбоксын холбоо

23. Монголын Аялалын холбоо

24. Монголын Гандболын холбоо

25. Монголын Усан спортын холбоо

Сэтгэгдэл