Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын оюутны спортын “Универсиад” гуравдугаар их наадмын 3 спортын төрлийн тэмцээн зохион байгуулагдан аварга тамирчид, сургуулиуд тодроод байгаа билээ. Тус наадмын волейболын  тэмцээн  3 сарын 5-8 ны өдрүүдэд Спортын төв ордон, ШУТИС, МУБИС-ийн зааланд амжилттай зохион байгуулагдан дүнгээ гаргалаа. Тэмцээнд аймаг, нийслэлийн бүсээс шалгарсан 15 сургуулийн баг тамирчид орон өрсөлдсөнөөс эрэгтэй багаас Б.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, н.Галбадрах дасгалжуулагчтай МУИС, эхний 3 байранд орсон бол эмэгтэй багаас 1-р байрыг н.Нямаа  дасгалжуулагчтай ШУТИС, 2-байрыг Р.Тамир дасгалжуулагчтай МУБИС, 3-р байрыг С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тамирчид тус тус эзлэн их наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Байгууллагын нэгдсэн дүнгээр ШУТИС, ХААИС, МУИС тус тус эхний 3-н байрт шалгарсан юм.

            Оюутны спортын их наадмын волейболын тэмцээний хаалтын ёслолын ажиллагаа 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр СТО-ны “А” танхимд болж наадмыг Зохион байгуулах хороо, Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо, их, дээд сургуулийн багш, төлөөлөгч нар оролцож эхний байруудад шалгарсан оюутан тамирчдад шагналыг гардуулан спортын өндөр амжилт гаргасныг тэмдэглэн тэмцээний үйл ажиллагааг хаалаа.

Их наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 3 сарын 11-15 ны өдрүүдэд СТО-ны “А” танхим, ШУТИС-ийн спорт зааланд явагдана.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл