Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам спортын 15 төрлөөр эх орон даяар зохион байгуулагдаж байна. Их наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 3 сарын 11-15-ны өдрүүдэд Спортын төв ордон, ШУТИС-ийн спорт зааланд тус тус явагдана.
     Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд нийслэл, хангай, төв, баруун бүсийн их, дээд сургууль, коллежиос шалгарсан эрэгтэй 18, эмэгтэй 16 багууд оролцох юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Б.Ганзориг ажиллаж байна.
     Тэмцээний тоглолтын хуваариас танилцуулахад эрэгтэйчүүдийн багийн А бүсэд МУИС, ХУИС, БХИС, ЭМШУИС, B бүсэд МУБИС, ҮБТДС, МоҮИС, МонУБИС, Эрднэт ШУТИС, C бүсэд ШУТИС, Хууль Сахиулах ИС, Аварга БТДС, ХААИС, Ховд ИС, D бүсэд Отгонтэнгэр ИС, Дархан ШУТИС, Архангай МУБИС, Мон-Алтиус БТДС зэрэг багууд багтсан байна.
     Харин эмэгтэй багийн А бүсэд МУИС, Ховд ИС, МоҮИС, Мон-Алтиус БТДС, В бүсэд ШУТИС, Эрдэнэт ШУТИС, Архангай МУБИС, С бүсэд ҮБТДС, ЭМШУИС, МУБИС, ХААИС, D бүсэд Отгонтэнгэр ИС, Аварга БТДС, МонУБИС, БХИС тус тус оноолт таарчээ.
    Тэмцээний нээлтийн ажиллагаа 3 сарын 11-ны өдрийн 14:00 цагт Спортын төв ордны “А” танхимд болно. Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны БТСБХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан, Спортын бэлтгэлийн төвийн БТС-ын албаны дарга Ж.Тунгалаг, Монголын сагсан бөмбөгийн холбооны ЕНБД Б.Оргил, Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа болон бусад албаны хүмүүс оролцоно.
                                                                            СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
                                                                             МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
                                                                                           ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл