Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

  Тэмээн поло аялал жуулчлалын өдөрлөг 2013 оны 03 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд “Цонжин болдог” цогцолборт болно.
2013 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 11.00 цагт нээлтийн ажиллагаа болох бөгөөд тэмээн парадаар эхэлнэ. Мөн ҮДБЭЧ-ын бүжигчид “Тэмээн бүжиг” бүжиглэх ба тэмээтэй үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг толилуулна. Тэмцээн явагдах газарт тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн болон тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээтэй зураг авхуулах үйлчилгээ, халуун хоол, ахуйн үйлчилгээ, тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, тэмээ унуулах үйлчилгээ гэх мэт арга хэмжээ болно.
 

Сэтгэгдэл