Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Манай улс палеонтологийн асар их олдвортой ч түүнийгээ дэлгэн үзүүлэх зориулалтын байр савны хүрэлцээ муу байгаа талаар албаныхан хэлдэг. Харин шинэчлэлийн Засгийн газраас уг асуудалд анхаарал хандуулж, ССАЖЯ-ыг байгуулан соёлын өвөө хадгалж хамгаалах, сэргээн засварлах, хууль бусаар хил гарсан олдворуудаа буцаан авчирах талаар ажиллаж байгаа. Тиймдээ ч Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон.
    Засгийн Газрын 11 дүгээр тогтоолоор соёлын үнэт өв болох аварга үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад музейн зориулалтаар баригдсан объект болох В.И.Лениний музейд байршуулах, уг барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэний дагуу ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан.
    Дээрх тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор дэд ажлын хэсгийг ССАЖЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Цэвэлмаагаар ахлуулан мөн байгуулсан бөгөөд албаны хүмүүс 2013.03.07-ны өдрийн 11.00 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах В.И.Лениний музейн барилга, уг музейд хадгалагдаж байсан үзмэр зэргийг хүлээж авна гэдгээ МАН-д албан бичгээр явуулсан байсан юм.
     Тиймээс уг үйл ажиллагааг эхлүүлэхээр өнөөдөр ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа, Төрийн өмчийн хорооны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ганбат, бүртгэлийн мэргэжилтэн Н.Батбаатар зэрэг холбогдох албаны хүмүүс Лениний музей дээр 11.00 цагт очлоо.
      Гэвч МАН-аас байр хүлээлгэж өгөх төлөөлөл бүхий албаны хүн байхгүй, Музейн хаалга үүд нь цоожтой байсан юм.

                     
Ажлын хэсгийн ахлагч П.Алтангэрэл дарга газар дээр нь МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй утсаар холбогдон 3 хоногийн өмнө өгсөн албан бичгийн дагуу бид цагтаа ирээд байна. Танайхаас хүн ирж байна уу? Хэмээн асуусан юм. Үүний хариуд Ө.Энхтүвшин дарга бид энэ асуудлаар хоорондоо ярилцаж байна. Удахгүй хариу өгье, өнөөдөр очих боломжгүй гэсэн хариултыг өглөө.

                           

      ССАЖЯ-ны удирдлагууд МАН-аас хариуг яаралтай авах хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн бөгөөд бид хэзээ ч хүлээж авхад бэлэн байгаа гэсэн юм. Цаашид уг барилгад засвар шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд музейн барилга болон түүнд хадгалагдаж байсан бүх цаг үеийн үзмэрүүдийг хүлээж авах юм. Албаныхан тухайн үеийн кино, цуглуулсан баримт сэлтээс харахад ойролцоогоор 4963 үзмэр, үзүүллэг байх ёстой гэсэн тооцоог гаргаад байгаа юм

Сэтгэгдэл