Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

   Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн ивээл дор Монголын шилдэг уран бүтээлч эмэгтэйчүүдийн бүтээлүүдээр “ЕРТӨНЦИЙН ГЭГЭЭ” үзэсгэлэнг “976” Арт Галерейд 2013 оны 03 дугаар сарын 6-30-ны өдрүүдэд Засгийн газрын тусгай сан болох Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна.

                                       
    Манайд эмэгтэй уран бүтээлч зураачид их байдаг бөгөөд тэр бүр нэг дор нэгдэж уран бүтээлээ гаргаж чаддаггүй. Харин уг үзэсгэлэн ийм боломжийг бүрдүүлж монголдоо сайн чанарын үзэсгэлэн дэлгэж, эмэгтэй зураачдын уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулж зах зээлд гаргах, бүсгүйчүүдийн ертөнцийг үзэх үзлийг танин мэдэх, тэдний эрхийг хамгаалах зорилгоор Ц.Оюунгэрэл сайд уг үзэсгэлэнг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ нь түүний сайд болсноосоо хойш зохион байгуулж байгаа анхны үзэсгэлэн болж байна.

                                        
      Эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь гадаад дотоодод сурталчилах зорилготой уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчийн бүтээлийг 2013 оны 02 дугаар сарын 28 хүртэл хүлээн авсан. Тус үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл ирсэн бөгөөд Монгол улсын төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, Д.Булгантуяа, Я.Булган, Д.Үүрийнтуяа, С.Төгс-Оюун, Н.Туяа, Б.Насанцэнгэл, М.Баярмагнай, Д.Бадам, Б.Нандин-Эрдэнэ зэрэг 43 авъяаслаг уран бүтээлчдийн 60 гаруй уран зураг, 10 гаруй баримал, инстоляц “ЕРТӨНЦИЙН ГЭГЭЭ” үзэсгэлэнд шалгаран тавигдаад байна.

                                      
    Мөн уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр 33 жил уран бүтээлээ туурьвиж байгаа С.Төгс-Оюун, Д.Бадам нарын хөдөлмөрийг үнэлж СТА цол тэмдэг гардуулан өгсөн бөгөөд Ц.Оюунгэрэл сайд үзэсгэлэнд тавигдсан нийт уран бүтээлтэй танилцан өөрт таалагдсан хамгийн шилдэг зурагт өөрийн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн нь зураач Я.Булганы 3 цуврал зураг болох АЙШ, ХАЛТАР, МИНИЙ НАЙДВАР зураг шалгарсан юм.

                                    
    Ц.Оюунгэрэл сайд Уг зургийг шалгаруулахад хэцүү байлаа. Бүгд л сайхан зураг байна. Хэдийгээр би мэргэжлийн хүн биш ч аль нэгийг нь шалгаруулах ёстой учраас бүх зургийг үзэж дуусаад нүдээ анихад надад эмэгтэй хүн, эх хүн, үзэгчийн нүдээр Я.Бадамын зураг л сэтгэлд үлдсэн байлаа гэсэн юм.
    Уран бүтээлч бүсгүйчүүдийн бүтээлтэй танилцаж, ертөнц, мэдрэмжийг нь тольдох боломжийг олгож байгаа уг үзэсгэлэн энэ сарыг дуустал “976” арт галарейд үзэгчдийн хүртээл болох юм.


 

Сэтгэгдэл