Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

   Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадмын волейболын шигшээ тэмцээн 2013 оны 03 сарын 04-ний өдрөөс эхлэн Спортын төв ордны А зааланд амжилттай явагдаж байна.

      Энэхүү тэмцээнд нийслэл, баруун, хангай, зүүн, төвийн бүсийн аймгуудаас шалгарсан нийт 14 их, дээд сургуулийн эрэгтэй  14, эмэгтэй 13багийн 300 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын волейболын холбооны шүүгч Ц.Батбаатар ажиллаж байна.   

      Тэмцээний тойргийн тоглолтууд өндөрлөж хагас шигшээ тоглолт эхэлжээ. Тэмцээний 3 дахь өдрийн байдлаар эрэгтэй багуудаас МУИСvsБХИС /2:0/, Орхон ШУТИСvsДархан ХААИС /0:2/, ШУТИСvs ҮБТДС /2:0/, МУБИС vs ХААИС /0:2/,Дархан ХААИС vsМУИС /1:2/, БХИС vs Орхон ШУТИС /2:0/, ХААИС vs ШУТИС /0:2/, МУБИС vs ҮБТДС /2:0/, харин эмэгтэйчүүдээс ШУТИС vs Орхон МУИС /2:0/, ХААИС vs ЭМШУИС /2:0/ тооны харьцаагаар багууд өрсөлдөж, хагас шгшээ тоглолт амжилттай үргэлжилж байна.  

     Тэмцээн 03 сарын 07-ны үргэлжлэн явагдах бөгөөд эмэгтэй багуудаас н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, н.Нямаа дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид мөн Р.Тамир дасгалжуулагчтай МУБИС, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тамирчид тус тус өрсөлдөх юм. Эрэгтэй багуудаас С.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС мөн Ц.Цэрэнбат дасгалжуулагчтай БХИС, н.Нямаа дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид тус тус өрсөлдөнө.  

Хаалтын ажиллагаа 03 сарын 08-ны өдөр 15:00 цагт Спортын төв ордонд болно.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл