Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Бүргэдийн баяр арга хэмжээ нь 7 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд сүүлийн 3 жилд Чингэсийн хүрээ жуулчны баазад зохиогдож байгаа юм. Энэ жилийн хувьд 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдахаар болсон юм.
Хамтран ажиллаж байгаа газрууд:
ССАЖЯам, Баян Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Бүргэдчид Холбоо,Чингэсийн хүрээ Аялал жуулчлалын цогцолбор.
ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Монгол Улсад суугаа гадаадын бүх ЭСЯ- дууд болон Олон улсын байгууллагууд, уул уурхайн компаниудад урилга илгээгээд байна.” Бүргэдийн баяр 2013” арга хэмжээний үеэр Монгол болон казакын гар урлалын худалдаа гаргах бөгөөд үг ёслолын ажиллагаанд бүргэдтэй парадыг энэ жил Шонхор шувуугаар эхлүүлж байгаа болно.
Бүргэдийн баяр арга хэмжээнд оролцох сонирхолтой хүмүүс Санкт петербург төв (хуучнаар Ленин клуб )- ын хашаанаас өглөө 10:30 минутанд автобус хөдөлж өдрийн 16 цагаас Чингэсийн хүрээ АЖЦ-оос буцаж УБ хот руу хөтөлнө.
Таксыг оффисийн төв байр болон автобуснаас мөн Чингэсийн хүрээ АЖЦ-ын үүднээс авч оролцож болно.
Хаяг: Хан Уул дүүрэг Богд Уул Жаргалантын ам

11.00-11.30     Баярын нээлтийн ажиллагаа,шонхор шувуу,бүргэдтэй парад

                       Нээлтийг ССАЖЯамны дэд сайд М.Түмэнжаргал, УИХ-ын гишүүн А.Бакей нар нээж үг хэлнэ.

           Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулна.

11.30-12.00    Бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах

                        Бүргэдээр амьд ан бариулах

12.00-12.30     Бүргэдчид бүргэдээ хэр дасгасанбайдлыгшалгаруулна.

12.30-13.00     Үндэсний тоглоом/кекпар/ тулам булаалдах

13.00-14.00    Үдийн завсарлага.Хоолны цаг,  Ардын урлагийн тоглолттой.

14.00-14.30    Газраас мөнгөтэй алчуур шүүрэх

14.30-15.00    Хаан бүргэд шалгаруулах

15.00-16.00    Баярын хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах Бүргэдтэй зураг авахуулах боломжтой

Сэтгэгдэл