Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран "Ертөнцийн гэгээ" нэртэй эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг 976 Арт Галерейд гуравдугаар сарын 6-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь гадаад, дотоодод сурталчилах зорилготой уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлийг өнгөрсөн сарын 28 хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 60 гаруй уран бүтээлчийн100 орчим бүтээл иржээ. Тэдгээр бүтээлээс шалгуурт нийцсэн 43 уран бүтээлчийн 50 гаруй уран зураг, 10 гаруй баримал, инстоляц үзэсгэлэнд тавигдахаар болжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан дэлгэж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл шалгарсан хамгийн шилдэг нэг зураг, үзэгчдийн таашаалд нийцсэн гурван зургийг тодруулж, тухайн уран бүтээлчид  шагнал гардуулах аж. Түүнчлэн шилдэг таван уран бүтээлчийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд оролцуулах эрх олгох юм.

Уран бүтээлч бүсгүйчүүдийн бүтээлтэй танилцаж, ертөнц, мэдрэмжийг нь тольдох боломж "976 галерей"-д энэ сарын 6-ны өдрийн 16.00 цагт нээгдэнэ.

Сэтгэгдэл