Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Зорилго: Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх, Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэн аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгаж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах.
Хугацаа: 2013 оны 3-р сарын 2-оос 3-р сарын 3-ний өдрүүдэд
Явагдах газар: Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Хүслийн Хад /Хатгал тосгоноос – 34км/
Зохион байгуулагчид: “ССАЖЯам” “МАЖХолбоо” Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын захиргаа, “Актив Адвенчер Турс Монгол” ХХК,
Мөсний баяр болон Олон улсын тэшүүрийн эвент
2002 оноос эхлэн Мөсний баярыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ТХГН-ын захиргаа, нутгийн иргэд, жуулчны баазууд, тур операторуудтай хамтран жил бүр тогтмол зохион байгуулж байна.
Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр урласан “Мөсөн хотхон” –ыг сүндэрлүүлж өвлийн аялал жуулчлалын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулан сурталчилж үйл ажиллагаа явуулсны үр дүнд Мөсний баяр нь гадаад, дотоодын зочид жуулчдын сонирхлыг татдаг томоохон арга хэмжээ болон өргөжлөө.
2013 оны 03 сарын 01, Баасан
УБ-Мөрөн ниснэ. Хатгал очино. Жуулчны баазад байрлана.
2013 оны 03 сарын 02, Бямба
10.00 Нээлтийн ажиллагаа
Бөөгийн ёслол
Уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолт
11.00-13.00 Морин чарганы уралдаан, “Мөсөн шагай” харваа.
Чаргатай морьдын бооцоотой уралдаан. /12 км/
Тэшүүрийн марафоны гараа (50 км)
13.30 Өдрийн хоол
14 .00 “Мөсөн шагай” харвааны үргэлжлэл, сайхан монгол дээлтэй гадаад шалгаруулах, “Аав ээж би” тэмцээн
Мөсөн гэрийн худалдаа, үйлчилгээ
18.30 Оройн хоол
2012 оны 03 сарын 03, Ням
10.00 Авто машины уран жолоодлогын тэмцээн, Мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, морин чаргаар аялах, морь унах, айлд зочлох
13.30 Өдрийн хоол
14.00-15.00 Тэшүүрийн бооцоот болон шагналт уралдаан /2км/
14.30-15.30 Тэшүүрчид гулгаж дуусан марафон өндөрлөх
16.00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
19.00. Оройн хоол
20.00 Хаалтын ажиллагаа, Галын наадам
2012оны 03 сарын 04, Даваа
Хатгалаас Мөрөнд ирэх. Мөрөн – Улаанбаатар нисэх
Цаг агаарын гэнэтийн өөрчлөлттэй холбоотойгоор нислэгийн цаг өөрчлөгдөх, саатал гарах зэрэг тохиолдолд дээрхи хөтөлбөр болон хуваарьт цагт өөрчлөлт орж болохыг анхаарна уу.
Нэмэлт сонголтууд:
- Морин чаргаар аялах
- Мориор аялах
- Тэшүүрээр гулгах
- Цэвэр агаарт явган аялах
- Цаатан айлд зочлон амьдрал ахуйтай нь танилцах
- Цаа буга унах, зургаа авахуулах
- Малчин айлд зочлох
- Цооногоос загасчлах
- Тэшүүрийн марафон болон тэшүүрийн богино зайн уралдаанд оролцох
Гол үзвэр, газруудын километр
1. Зочин угтах Мөрөн – Хөвсгөл далай /Хүслийн Хад/ 145 км
2. Баярын нээлт жуулчны баазууд–Мөсны баярын талбай 18 км
3. Зочин хүргэж өгөх жуулчны баазууд – Мөрөн 110 км
Дараахи хаягаар оролцох арга хэмжээнийхээ захиалгыг өгнө үү:
Мөсний баярын хураамж:
Гадаадын зочид: 45.000 төгрөг
Дотоодын амрагчид: 10.000 төгрөг
Мөсний баяр болон Олон улсын тэшүүрийн эвэнт:
“Актив Адвенчер Турс Монгол” ХХК
Харилцах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 11-р хороолол, 71 байр 102тоот
Утас: 976-11-354662 факс: 976-11-354663 гар утас: 99008467, 99014425
Харилцах хүн: З. Сүхбаатар, Б. Энхбаатар
Э-шуудан: info@tourmongolia.com
Интернет вэб хуудас:
www.tourmongolia.com
 

Сэтгэгдэл